АН-ынхан ЗАСГИЙН ГАЗАР-аа Бөөлжсөө долоож бүрдүүллээ

144154012555ec281dec0b1Донсолгоотой замаар явах ямар хэцүү байдаг билээ. Манай төр засаг ч замаа сайжруулж хөгжүүлж чадахгүй байгаагаас хамаг юм боллоо хэмээн амаа барьж, толгойгоо удахгүй шааж зогсоно гэдгийг хэлж ярих хүмүүс цөөнгүй. Арга ч үгүй биз.

Сайдын марафонд гүйгчид сая нэг барианд орох шатандаа орж байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зарлаж УИХ-д өргөн барьснаар хүлээлтэд ороод байсан УЛС ТӨРИЙН ТОГЛООМ-ын шувтаргын үедээ орлоо.

Монголчууд эртнээс л “БУРУУ ЗАМААР БУДАА ТЭЭВЭЛ БУЦАХДАА ШОРОО ТЭЭНЭ” гэж өөр хоорондоо хэлэлцэж ирсэн. Мөн шавыг нь буруу тавьсан барилга мэт л ганхсан төр засаг өнөөгийн эдийн засгийн хямралд хөл алдан ганхахдаа бүрэн бүтцээрээ савлаж байна. Тиймдээ ч хавар, зун, намрын 9 сар УИХ нь хуралдаж байгаа ч тодорхой шийдэлд хүрч чадахгүй байгаагаас илт харагдаад байна уу даа. За даа энэ ч яахав улстөрийн тоглоом хэзээ ч төгсгөлгүй хойно доо.

“2012 оны сонгуулиар АН-ыг олонх болгож төрд суулгаснаас л хамаг хэрэг үүдлээ” хэмээн битүүхэндээ ард түмэн амаа барьж байгаа нь ҮНЭН. Учир нь улстөрийн тогтворгүй, нам дотрох хагарал энэхүү намыг ёстой л бөөлжсөн бөөлжисөө эргэж долоох шалтгаан болсон. Өнгөрсөн намрын чуулганаар л Шинэчлэлийн Засгийн газраа унагаж МАН-д хайр зарлаад Эвсэлийг хөсөр хаяж чадсан АН-ынхан 9 сар бололгүй Шийдлийн засгийн газраас МАН-ын 6 сайдыг хөөж эргээд л Эвсэлдээ хайр зарлаад гүйсээр ямартаа ч Засгийн 6 сайдынхаа суудлыг хуваалцахаар боллоо.  Ийнхүү Шадар сайдад Ц.Оюунбаатарыг, БОНХАЖ-ын сайдад Н.Батцэрэгийг, Барилга хот байгуулалтын сайдад З.Баянсэлэнгийг, Сангийн сайдад Б.Болорыг, Зам тээврийн сайдад М.Зоригтыг, Хөдөлмөрийн сайдад Г.Баярсайханыг тус тус томилуулах саналаа өргөн мэдүүлсэн.

Хаясан шүлсээ эргүүлэн долоож засгаа бүрдүүлэх ажил нь одоо л нэг цэгцэндээ орж байгаа АН-ын удирдлагууд түр боловч амьсгаа авна. Үнэндээ Монгол Улсын гурван өндөрлөгүүдийн санал зөрөөтэй асуудлууд гишүүдийн толгойг гашилгаж байгаа. Эрхэм сайд нарын марафоны ялагчидаа ямар ч байсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой зөрөн байж бүрдүүллээ гэхэд ирэх сонгуулиар ямар ПИ-АР хийж гарч ирэх вэ гэсэн толгойны өвчин дахин нэмэгдэнэ. Улстөрийн тоглоомын эцэс төгсгөлгүй өвчлөлд хүнд нэрвэгдсэн АН-ынхан хэзээ улстөр гэдгийг үнэн утгыг ойлгож Унадаггүй Засаг, Унагадаггүй гишүүдтэй болох юм бол.

 

 

Эх сурвалж: www.bolod.mn

ЧОЙ

 


URL:

Сэтгэгдэл бичих