Барилга дээрээс кран унажээ
Дөнгөж саяхан Баянгол дүүргийн II хорооны нутагт буюу “ТБД-Андууд” худалдааны төвийн хойно баригдаж байсан барилгын кран хажуу байшингийн дээр унасан осол гарчээ.
Энэ тухай Нийслэлийн Онцгой байдлын газарт мэдээлэл ирж, хэргийн газар ажиллаж байгаа аж. Кран унасан шалтгааныг даац хэтрүүлсэн байж болзошгүй хэмээн иргэд хэлжээ. Азаар ослын үеэр хүн бэртэж гэмтэж бэртээгүй гэнэ. Ослын газарт тус барилгын ажилчид хэвлэлийнхнийг дотогш нэвтрүүлэхгүй байсан бөгөөд удирдлагууд нь ямар нэг тайлбар өгөхөөс татгалзжээ.
URL: