Багануур дүүрэг унадаг дугуйн замтай болно

11027933_541237252693603_6791147282990085219_n

Монголын Залуучуудын Холбоо болон бусад холбогдох байгууллагууд хамтран “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийг 2013 оноос хэрэгжүүлж байгаа билээ.

Энэ хүрээнд алслагдсан гэх тодотголтой Багануур дүүрэгт дугуйн зам баригдаж байна. Тодруулбал, тус дүүргийн 2, 4, 5-р хороонд баригдаж байгаа авто замын зураг төсөлд дугуйн зам барих саналыг тусгаснаар өдгөө ажил хэрэг болж, Багануур дүүргийн залуус унадаг дугуйгаар зорчих боломж бүрдэх нь.

Дээрх 3 хорооны нутаг дэвсгэрт нийт 6.4 километр авто зам, 5.2 километр дугуйн зам баригдах бөгөөд замын нийт өргөн нь 17 метр юм байна. Үүнээс авто замын өргөн нь 7 метр, 2.4 метр нь явган зам, 2 талдаа 2 метр бүхий ногоон байгууламж, 2 метрийн өргөнтэй дугуйн замтай байхаар зураг төсөл хийгдэж одоогоор зам барилгын ажил ид өрнөж байна. Энэ оны 11-р сар гэхэд зам барилгын ажил дуусах бөгөөд ирэх жил Багануурын уурхай хүртэлх 6 километр газар унадаг дугуйн зам нэмж барихаар зураг төсөл нь хийгджээ.


URL:

Сэтгэгдэл бичих