III сургууль хугацаанаасаа өмнө ашиглалтад орлоо
Нийслэлийн хамгийн ууган сургуулиудын нэг гуравдугаар сургуулийн шинэ барилга ашиглалтад орж, өнөөдөр тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаа боллоо.
Нэг ээлжиндээ 960 хүүхдийн хүчин чадал бүхий шинэхэн сургууль ийнхүү хугацаанаасаа өмнө ашиглалтад орсон юм. Нээлтийн ажиллагаанд БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцож багш, сурагчдад ажил, сурлагын амжилт хүсээд “Гуравдугаар сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэсэн “Алтан булаг трейд” ХХК-ийн хамт олон улсын төсвийг хэзээ орох бол гэж хүлээж суухгүйгээр сургуулийн барилгыг хурдан ашиглалтад оруулахаар хүчин чадлаа дайчилж ажиллаад хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулж байгаад баяртай байна. Тус сургуулийн барилгын зураг төсөл нь сүүлийн үеийн евростандартын дагуу хийгдсэн учраас жишиг сургууль болж байна. Цаашид баригдах сургуулиудыг энэ зургийн дагуу хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Тус сургууль барилгагүй өнгөрүүлсэн хичээлийн гурван жилийн хугацаанд дөрөв болон 16 дугаар сургууль дээр хуваагдан хичээллэж байсан. Энэ хугацаанд хүүхдүүд сургуулиасаа шилжсэн ч шинэ сургуулийн барилга нь ашиглалтад орсон учраас буцаад иржээ. Өдгөө тус сургуульд 1800 хүүхэд 2 ээлжээр хичээллэхээр бүртгүүлээд байна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Сайхан барилга баригдаж олон олон аав, ээжийн хүүхдүүд эрдмийн ариун өргөөтэй болсонд талархаж байна. Цаашид манай сэтгүүлчид аливаа зүйлийг бичихдээ Бүтээн байгуулалттанд оролцсон бусад /Зураг, инженер-геологи, г.м/ байгууллагуудыг нь дурьдаж байвал тэд бас л бахархах л байх даа. Бид бэлэн талхыг л идэх дээ амтыг нь гайхдаг шиг Тэр талх хэрхэн бүтсэн урт замыг нь бодохыг хүсдэггүй. Олон олон инженер, байрилгын ажилчидад аа урмын үгийг харамгүй өгч байцгаая. Монголчуудаа…… Хүндэтгэсэн: G