“Нарантуул” зах амралтгүй ажиллана

“Нарантуул” захын наймаачид долоо хоногийн мягмар гаригт амардаг ч, хичээлийн шинэ жил удахгүй эхлэх учир амрахгүй ажиллаж байна.

“Нарантуул” олон улсын худалдааны төвийн удирдлагууд наймаачидтай ярьж тохирон ирэх сарын 1 -ний өдрийг дуустал амралтгүй ажиллахаар болжээ.

Жил бүрийн намар тус захад хичээлийн хэрэгслээ бэлдэх гэсэн оюутан, сурагчдын тоо эрс нэмэгддэг учир хүн бүхэнд хүртээмжтэй байх үүднээс ийм шийдвэр гаргасан байна.

О.Эрдэнэ

Эх сурвалж: “Зууны мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих