Эл өдөр эм эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээхэд сайн

e9677f91bef0f7a8bigӨнөөдөр Аргын тооллын 2015 оны есдүгээр сарын 7. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын тэргүүн хөх бич сарын Шинийн 24. Хэрцгий охин одтой, сумъяа гараг.

6 цагаан мэнгэтэй, улаан нохой өдөр. Өдрийн барилдлага -Рашаан. Шүтэн барилдлага -Өтлөх үхэхүй.

Өдрийн наран 6 цаг 27 минутад мандан, 19 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр эм эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн.

Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй, өвчин эмгэг ирнэ хэмээжээ.


URL:

Сэтгэгдэл бичих