Сонгино нь найрлагадаа А, В, С, Д, В1, В6, РР амин дэм агуулдаг
Сонгино нь найрлагадаа А, В, С, Д, В1, В6, РР амин дэм агуулдаг. Мөн кали, фосфор, хүхэр, кальци, магни, төмөр мэтийн эрдэс бодисоор элбэг. Эфирийн тостой учир өвчин үүсгэгч нянгуудыг устгадаг. Сонгино нь хоолны дуршил сайжруулж, ходоодны шүүс ялгаруулалтыг ихэсгэж хоол боловсруулах эрхтэнд сайнаар нөлөөлдөг. Халдвараас урьдчилан сэргийлнэ. Ханиад их дэлгэрсэн үед сонгино, сармисыг ихээр хэрэглэхэд нян устана. Ардын эмчилгээнд сонгиныг эрэгтэйчүүдийн чалх суларсан үед хэрэглэдэг байжээ.
Энэтхэгт сонгиноор шээс хөөлгөх, идээт үрэвсэл, идээт яр шархыг цэвэрлэх, аниулж эдгээхэд, түлэгдэх, хөлдөх зэрэгт хэрэглэдэг. Шинэ ургацын сонгины нухашаар үе мөч, загатнаа маажуурыг эмчилдэг. Түүнчлэн чанамал сонгиноор шамбарамыг эдгээдэг. Хорт хаврын үед ч ашигладаг байж. Тэгэхдээ бөөр, элэг, ходоод, зүрх муутай хүмүүс их хэрэглэж болохгүй.
Сонгиныг тогтмол хэрэглэхэд цусны даралтыг зохицуулж, биеийн тэнхээ сайжирч, нян эсэргүүцэх чадвар эрс дээшилдэг байна. Чих шуугих үед сонгиныг таллан хувааж чихний ар хэсэгт үрнэ. Гар хөлөнд өргөс ороход тэр хэсгийг бас үрнэ.
Мөгөөрсөн хоолойн багтраа, харшил, хуурай ханиалга, хоолой ирвэгнэх, вирусээр үүсгэгдсэн ханиадны үед дан сонгины шөл, уусмал бэлтгэн цаг тутамд бага багаар балгаж ууна.
Бөөрөнхий сонгино селен харьцангуй ихээр агуулдаг. Үл исэлдүүлэгч энэ бодис нь эд эсийн солилцоог идэвхжүүлэн, хөгшрөлтөөс хамгаалж, хавдраас сэргийлдэг. Кальци агуулдаг тул сонгино тогтмол идэх нь яс сийрэгжихээс хамгаалж, ясны бат бөх байдлыг хангана.
Бөөрөнхий сонгино нь бусад сонгинод байхгүй цорын ганц простогландин агуулдгаараа онцлог. Энэ нь судасны ханыг тэлж, цусны өтгөрлийг багасгаж, титэм судасны эргэлтийг нэмэгдүүлдэг. Даралт байнга ихэсдэг, зүрх судасны өвчтэй хүмүүс бөөрөнхий сонгино тогтмол идэх тустай.
Газар дундын тэнгис болон Энэтхэгийн оршин суугчдын хоол хүнсэндээ байнга хэрэглэдэг улаан сонгино бие махбодиос муу холестериныг ялгаруулж, зүрхний шигдээс өвчнөөс урьчдилан сэргийлдэг болохыг тогтоожээ. Хонг Конгын эрдэмтэд холестерин ихтэй хоол хүнс хэрэглэдэг хүмүүст улаан сонгино түлхүү хэрэглүүлэхэд найман долоо хоногын дараа холестерины хэмжээ 20 хувиар буурсан байжээ. Эндээс эрдэмтэд улаан сонгиныг хоолонд тогтмол хэрэглэвэл зүрх судасны өвчнөөс сэргийлж болно гэдэг дүгнэлтэд хүрчээ.
URL: