“Монгол газар” ХХК өөрийн эзэмшил газраа бусдад хуваан заржээ
Алтны 70 гаруй компани Орхоны хөндийд олборлолт хийснээс Орхон гол бохирдлоо хэмээн Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн төлөөлөл, “Миний мөрөн” ТББ хэвлэл мэдээллийнхэнд хандав.
“Миний мөрөн” ТББ-ын тэргүүн А. Долгор-Өлзий хэлэхдээ “Монгол газар ХХК Архангай дахь өөрийн эзэмшил газраа бусдад хуваан зарсан. Одоо голын сав газрын эх дээр алтны уурхайнууд үйл ажиллагаа явуулж байна. Түүнээс болж Орхон голын 70 гаруй хувь нь хүрэнтэж бохирдоод байна. Голоос ундаалдаг нутгийн иргэдийн эрүүл мэндэд сөргөөл нөлөөлж байна” гэлээ.
Орхон гол манай орны 5 аймгийн 134 сумын нутгаар дамжин, Сэлэнгэ мөрөнд цутгадаг.
URL: