Замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл “Илжиг” наалгана
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хууль батлагдаад хэдхэн хоног өнгөрч байна. Уг хуулийн хэрэгжилт “сайн байна” гэж замын цагдаагийнхан дүгнээд байгаа. Тэгвэл шинэ хууль хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн “Дүрэм зөрчигчдийг хашраах бүлгэм” байгуулагдаад амжсан байна. Тэд Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж автомашинаа энэ тэнд байрлуулсан жолооч нарын автомашины салхины шилэнд “Дүрэм мэддэггүй илжиг, боль хөгшөөн” хэмээн бичсэн цаас наадаг байна. Тус бүлэглэлийнхэн Оросын “СтопХам”-аас санаа авч байгуулагдсан аж. Үйл ажиллагаагаа явуулаад удаагүй “Дүрэм зөрчигчдийг хашраах бүлгэм” хэд хэдэн жолоочийн автомашинд “илжиг”-ээ наасан бөгөөд олон нийтийн сүлжээнд цөөнгүй заналхийлэл ирсэн гэнэ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ikh sain