Кёкүтэнхо Ошима нэртэйгээр, дэвжээндээ туслах дасгалжуулагчаар ажиллана

1g2dfgdgdӨнгөрсөн Нагоя башёгийн дараагаар сумочийн замналаа өндөрлүүлсэн Кёкүтэнхо Н.Цэвэгням болон Ваканосато нар багш дасгалжуулагчийн ажилдаа албан ёсоор оржээ. Кёкүтэнхо, Ваканосато нар 1992 оны тавдугаар сарын башёд анх удаагаа сумод хөл тавьж, нэг өдөр замналаа эхэлж байснаас гадна хоёулаа сэкиваке цолд хүрч байжээ.

Кёкүтэнхо макүүчи буюу дээд зиндаанд 99 башё барилдсан бол Ваканосато 87 башёг дээд зиндаанд өнгөрүүлжээ. Кёкүтэнхо одоо Таманои дэвжээндээ Ошима нэртэйгээр туслах дасгалжуулагчаар ажиллах бол Ваканосато мөн туслах дасгалжуулагч Нишиива нэртэйгээр ажиллах болжээ.

Кёкүтэнхогийн хувьд ирэх жилээс Таманои дэвжээнээс өрх тусгаарлаж, өөрийн гэсэн тусдаа дэвжээтэй болж магадгүй гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих