Арафатын үхэлтэй холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгов

Палестины удирдагч асан Ясир Арафатыг хорлогдсон гэж үзээд эхнэр Суха Арафат нь 2012 онд, Францын шүүхэд гомдол гаргаж байсан билээ. Тэгвэл энэ хэргийг Францын шүүгчид хэрэгсэхгүй болгожээ.

Учир нь энэ хэрэгт холбогдох хүний талаар хангалттай нотлох баримт байхгүйн улмаас цааш үргэлжлүүлэн шүүх боломжгүй гэж үзжээ. Харин Арафатын эхнэрийн хуульч, “Шүүгчид хэтэрхий хурдан шийдвэр гаргалаа. Бид дээд шүүхэд хандана” гэжээ.

Арафат нь 2004 онд Парис хотын захын дүүргийн нэгэн эмнэлэгт нас нөгчсөн билээ. Түүний цогцост цацраг идэвхт полонийн түвшин нэлээд өндөр байсныг тогтоосон гэж 2013 онд Швейцарийн судалгааны хүрээлэн мэдэгдэж байсан юм.

Тоймчхүү


URL:

Сэтгэгдэл бичих