24 тэрбум төгрөг салхинд хийсэх үү?

Ирэх оноос эхлэн сонгуулийн санал тоолох машиныг гар тооллоготой хавсарган ашиглаж, цаашлаад бүр ашиглахаа больж магадгүй  байна.mashinУчир нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат саяханы нэгэн ярилцлагандаа “Нэр дэвшигч хүсэлт гаргавал хар машины зэрэгцээ бүх саналын хуудсыг гараар тоолно. Маргаан гарч тоо зөрвөл гар тооллогыг баримтлана гэж тохирсон” гэж хэлжээ.  Ж.Мөнхбатын тохиролцоо ёсоор манай улс автомат машиныг ирэх оны сонгуулиар хагас ашиглаад ахин хэрэглэхгүй бололтой. Ингэснээр давхардаж санал өгөх, саналыг буруу тоолож сонгуулийн будлиантуулна хэмээн иргэд хэлж байгаа юм.

Автомат машинаар сонгуулын саналыг тоолж эхэлсэн цагаас хойш нэг сонгогч хоёр санал өгөх боломжтой гэсэн хардлага өдийг хүртэл байсаар ирсэн. Тэгвэл нэг сонгогч нэгээс илүү санал өгөх боломжгүй юм байна. Учир нь хороо тус бүрд байрлах албан ёсны зөөврийн компьютерт тухайн хэсгийн хороонд хэчнээн сонгогч санал өгөх нь тодорхой байдаг аж. Энэ зөөврийн компьютерт эцэг, эхийн нэр, өөрийн нэр, регистерийн дугаар, хурууны хээний сан гэсэн дөрвөн өгөгдэхүүнийг програмаар нарийн шалгадаг юм байна. Гэвч гар тооллогыг автомат машинтай хавсаргаад эхэлбэл сонгууль  будлиантах аюултай юм.

Дээрх тооллогын машиныг анх УИХ-ын сонгуулийн маргааныг цэгцлэхээр 2011 онд улсын төсөвт 24 тэрбум төгрөг суулгасны эцэст  АНУ-ын “Dominion voting” гэх компаниас “Бодь” групп оруулж ирж байжээ.

М.Март


URL:

Сэтгэгдэл бичих