Даши Намдaков
Даши Намдaков
ОХУ –ын Чита мужийн Үкүрик гэх Буриадын тосгонд 1967 онд Балзхан болон Буда-Ханд Намдаковын 8 хүүхдийн 6 дахь хүү болон мэндэлсэн. Түүний жинхэнэ нэрийг Дашинима буюу буриадаар Азтай нар гэдэг. Түүний өвөг дээдэс нь уран дархан хүмүүс байсан.
Даши нь Улаан-Үүдийн Gennady Vasiliev студэд дагалдах уран барималчнаар ажлын гараагаа эхэлж байсан бөгөөд 1988 онд Красноярскийн Урлагийн дээд сургуульд орж 1992 онд төгсжээ.
Тэрээр 1990 онд жижиг үнэт эдлэлийн дэлгүүр Улан-Үдэд нээсэн.
2000 онд анхны үзэсгэлэнгээ Иркутскийн уран зургийн музейд тавьсан нь олон нийтэд хамгийн хүрсэн үзэсгэлэн байсан төдийгүй урлагт өөрийн өнгө, байр суурийг олоход хамгийн түлхэц болсон үзэсгэлэн байсан.
2004 оноос Оросын Москвад ажилж, амьдарч эхэлсэн бөгөөд өөрийн үзэсгэлэнгүүдээ нийтэд тавьснаар зөвхөн Оросод төдийгүй дэлхийд танигдаж эхэлсэн.
Дэлхийн 25 орны музейд өөрийнхөө бүтээлийг байрлуулж чадсан Буриадын алдарт уран барималч Даши Намдаков.
2000 онд анхны үзэсгэлэнгээ Эрхүү хотноо гаргаж байжээ. Түүний үзэсгэлэн Москвагийн Третьяковын галерейгээс эхлээд Нью-Йорк, Лондон, Токио, Прага, Бээжин, Алматы зэрэг дэлхийн томоохон хотуудад 20 шахам үүзэсгэлэн гаргажээ. Түүний бүтээлүүд ОХУ, Герман, Франц, Бельги, Швейцарь, Финлянд, АНУ зэрэг оронд тухайлбал В.Путин, Ю.Лужков, Г.Шрёдер зэрэг олон алдартан, баячуудын хувийн цуглуулганд бий. Д.Намдаков Оросын урлагийн салбарын нэр хүндтэй бүхий л шагналыг хүртсэний дотор С.Бодровын “Монгол” кинонд зураачаар ажилласан нь түүнд Оросын кино урлагийн академийн дээд шагнал “шилдэг зураачийн” шагнал, Америкийн кино академийн гадаадын шилдэг кино номинацид тус тус шалгарч байжээ. Мөн 2011 онд “Бяцхан Будда” бүтээлээрээ Буриадын Төрийн шагнал хүртэж байжээ. Түүний энэ бүтээл нь Улаан-Үүдийн “Хамбын хүрээ” хийдийн өмнө байрладаг. Англичуудын захиалгаар бүтээсэн “Чингис хааны хөшөө” -г 2012 онд Лондон хотноо нээсэн нь ихээхэн сүр дуулиантай үйл явдал болж байлаа. 2013 онд Монгол Буриадын урлагийн салбарт оруулсан түүний хувь нэмрийг үнэлж Монгол улс “Алтан гадас” одонгоор шагнажээ.
URL: