Хийсвэр хийлгэж “мэндэлсэн” үрс
Өөрөөрөө төрөх боломжгүй эхийн савыг хагалж ургийг гарган авах зорилгоор хийгддэг кесарево буюу хийсвэр хагалгааны түүх эртний Энэтхэгээс гаралтай ажээ. Орчин цагийн анхны хийсвэр хагалгааг Германы эмч Фердинанд Адольф Керер (1837 – 1914) – ийн удирдлаганд 1881 онд хийж байсан юм. Өдгөө эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө хийгддэг энэ хагалгааг анагаах ухааны салбарт түгээмэл хийх болжээ.
Хийсвэр хагалгаагаар төрж байгаа олонх тохиолдолд шинэ хүний эцэг, гэр бүлийнхэн нь хагалгааны явц болон хорвоод мэндэлж байгаа үрийнхээ амьдралын анхны хормыг харах боломжгүй хоёр ертөнцийн зааг дээр амьдарч байдаг. Энэ мөчийг биеэр мэдэрч үзсэн Францын гэрэл зурагчин Кристиан Бертелогийн хүү хийсвэр хагалгаагаар хорвоод мэндэлж байсан юм. Тиймээс тэрбээр үрийнхээ зулайг үнэрлэхийг тэсч ядан хүлээж байгаа аавуудад зориулсан гэрэл зургийн төслөө эхлүүлсэн нь энэ билээ.
Эдгээр гэрэл зурагт хийсвэр хагалгаагаар мэндэлсэн бяцхан үрсийн эхийнхээ хэвлийгээс дөнгөж төрөөд 20 хүртэлх секундийг өнгөрүүлж байгаа амьдралынх нь давтагдашгүй хормыг буулгасан гэдгээрээ онцлогтой юм. Тэрбээр хагалгааны явцын турш шинээр мэндлэх гэж байгаа эх үрстэй хамт байж нандин мөчүүдийг нь гэрэл зургийн хальснаа буулгасан бөгөөд хагалгааг дааж гардаг болохын тулд бие махбод, сэтгэлзүйгээ сайтар бэлтгэсэн гэнэ.
1.Хийсвэр хагалгаа №9: Мэл, төрөөд 18 сек болж байгаа
2.Хийсвэр хагалгаа №19: Ромэн, төрөөд 8 сек болж байгаа
3.Хийсвэр хагалгаа №15: Линн, төрөөд 13 сек болж байгаа
4.Хийсвэр хагалгаа №4: Лоуэнн, төрөөд 14 сек болж байгаа
5.Хийсвэр хагалгаа №2: Лиза, төрөөд 3 сек болж байгаа
6.Хийсвэр хагалгаа №13: Кевин, төрөөд 13 сек болж байгаа
7.Хийсвэр хагалгаа №10: Стивен, төрөөд 15 сек болж байгаа
8.Хийсвэр хагалгаа №11. Лиза, төрөөд 9 сек болж байгаа
9.Хлое, төрөөд 11 сек болж байгаа
10.Роман, төрөөд 8 сек болж байгаа
level.mn
URL: