Ким Кардашьян хориотой эм бэлдмэл сурталчилсаар байна

Хэдэн сарын өмнө бие давхар Ким Кардашьян хордлого өгөхөөс хамгаалдаг Diclegis гэдэг бэлдмэлийг өөрийн Инстаграм дээр сурталчилсан билээ. Үүний хариуд Америкийн Хүнсний бүтээгдэхүүн болон эмчилгээний бодисын чанарт хяналт тавьдаг газар 32 настай од бүсгүйд сануулга өгсөн юм. Учир нь, тэрхүү хордлого тайлах бэлдмэл албан ёсоор зөвшөөрөгдөөгүй аж.
a0dce9cda3154ae2bigГэвч Ким бүсгүй анхааруулгаас айгаагүй бөгөөд хэдэн долоо хоног завсарласны эцэст мөн л хордлогын эсрэг бэлдмэлийг барьсан сэлфи зургаа байршуулжээ. Алдартны сурталчилж байгаа бэлдмэл эрүүл мэндэд аюултай юм.

Түүнийг эмэгтэйчүүд дээр туршаагүй бөгөөд сөрөг үйлчлэл нь асар их гэнэ. Шинжээчид Ким Кардашьянд торгууль ногдуулж, Инстаграм дахь аккаунтыг нь блоклоно гэдгээ мэдэгджээ.
Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих