Хөвөсгөлд гарсан ой хээрийн түймрийг унтрааж чадахгүй байна
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн “Хар давааны-Ам” гэдэг газарт өнгөрсөн наймдугаар сарын 27-нд гарсан ой хээрийн түймрийг өнөөдрийн байдлаар унтрааж чадаагүй байна. Галыг тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, хоёр автомашин, орон нутгийн 48 иргэн, таван автомашин гээд нийт 72 хүн унтрааж цурманд оруулахаар ажиллаж байгаа аж.
URL: