Ж.Мөнхбат Архангай аймгийн Цэнхэр сумын дунд сургуулийн нээлтэд оролцлоо
Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат Архангай аймгийн Цэнхэр сумын 12 жилийн дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, үг хэллээ. Шинэхэн хувцсаа өмсөж, үеийн нөхөдтэйгөө уулзаж, догдлон байгаа хүүхдүүдэд сурч мэдэх их үйлсэд нь сүүн зам татаж байхын ерөөл тавьж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ. Ж.Мөнхбат дарга Цэнхэр сумын 12 жилийн сурагчдад хичээлийн хэрэгсэл, сургуульд нь компьютер болон бусад хэрэгцээтэй эд зүйлсийг бэлэг болгон өгчээ. Түүнтэй хамт урлагийнхний төлөөлөл явж байгаа. Тэд дуулж, хуурдаж хичээлийн жилийн нээлтийг улам өнгөлөг болгосон байна.
URL: