Ерєнхийлєгч уриалга гаргалаа
Монгол Улсын Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж зарлиг гарган Засгийн газарт сvv, сvvн бvтээгдэхvvн, тємс, хvнсний ногоо, жимс,жимсгэний vйлдвэрлэлийг нэмэгдvvлэх талаар дараах арга хэмжээ авч хэрэгжvvлэхийг чиглэл болголоо.
”Эрчимжсэн мал аж ахуйн хєгжлийг дэмжих хєтєлбєр”, “Малын тэжээл”, “Экологийн цэвэр бvтээгдэхvvн”, “Сvv” хєтєлбєрvvдийн хэрэгжилтэд vнэлгээ єгч, нийслэл болон томоохон суурин газрын орчим сvvний чиглэлийн фермерийн аж ахуйг эрчимтэй хєгжvvлэхэд шаардагдах газар зохион байгуулалт, бэлчээрийн хуваарилалтыг шинэчлэн зохион байгуулах, сvvний фермерvvд хоршиж тэжээлийн ургамал тариалах, хадлан тэжээл бэлтгэж нєєцлєх, тэжээлийн болон даршны vйлдвэрлэлийг дэмжих, сvvний чиглэлийн vхрийн генефондыг сайжруулах, єсвєр vхрийг технологийн дагуу бойжуулах, сvv хvлээн авах, хадгалах, тээвэрлэх vеийн эрvvл ахуй, ариун цэврийн нєхцєлийг сайжруулах, хуурай сvvний vйлдвэр байгуулах, сvv нєєшлєх технологи нэвтрvvлэх, сvvний нєєц бvрдvvлэх зэрэг чиглэлээр хєтєлбєр боловсруулж хэрэгжvvлэх;
Тємс, хvнсний ногооны vйлдвэрлэлийн тогтвортой єсєлтийг хангах, хvнсний ногооны нэр тєрлийг олшруулж, сортыг сайжруулах, усалгаатай тариаланг нэмэгдvvлэх, тємс, хvнсний ногоог боловсруулах, нєєшлєх vйлдвэрлэлийг єргєжvvлэх, агуулахын аж ахуйг хєгжvvлэх, vйлдвэрлэгчээс хэрэглэгчид шууд борлуулалт хийх орчинг бvрдvvлэн тэдний харилцан холбоог ойртуулах;
Тємс, хvнсний ногооны vйлдвэрлэл эрхлэгчдээс тавьж байгаа гаалийн албан татварыг нэмэгдvvлэх саналыг судлан санал боловсруулах арга хэмжээ авах;
”Чацаргана” хєтєлбєрийн хэрэгжилтийг эрчимжvvлж, жимс, жимсгэнэ тариалах, боловсруулах жижиг, дунд vйлдвэрийг дэмжин хєгжvvлэхийг зарлигт заасан байна.
Эдгээр арга хэмжээг хэрэгжvvлэх ажлыг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хєгжvvлэх vндсэн чиглэл, тєсєвт тусган 2011 оноос эхлэх юм.
Мєн Vндэсний vйлдвэрийн хvнсний бvтээгдэхvvнийг эхний ээлжинд хэрэглэдэг дадал бий болгох, эх орныхоо хєрсєнд тємс, хvнсний ногоо, чацаргана, жимс, жимсгэнэ тариалж, хэрэглэгчдийг эрvvл, аюулгvй хvнсээр хангах шинэ болон уламжлалт технологийг нэвтрvvлж ажиллахыг тєрийн болон тєрийн бус байгууллага, бизнесийн байгууллага, малчид, тариаланчид, иргэдэд уриалсан байна.
URL: