Талх 100 төгрөгөөр нэмэгдлээ Р.Бурмаа, сайд аа

115116855e3fd029949601Энэ жилийн хувьд манай улс ургацынхаа 40-өөс дээш хувийг алдах магадлалиай байгаа. Үүнийг ч салбарын яамнаас нь хүлээн зөвшөөрсөн. Учир нь ихэнх нутгаар хур бороо багатай гандуу байгаа нь ийм нөхцөл байдалд хүргэлээ хэмээн ХХАА-н сайд Р.Бурмаа мэдэгдэл хийсэн. Хэдийгээр ургац хураалт бага байгаа ч гэсэн  салбарын яам бодлогын хүрээнд гурилын үнийг барина хэмээн тухайн үед хэлж байсан. Гэвч яам нь бодлогынхоо хүрээнд салбараа барьж дийлэхгүй байгаа бололтой. Учир нь өнгөрсөн долоо хоногоос гурилны үнэ 50-100 төгрөгөөр нэмэгдсэн. Үүнийг дагаад талхны үнэ маргаашнаас буюу ирэх сарын 1-нээс эхлэн 100 төгрөгөөр нэмэгдэхээр болсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих