Иргэдийн тэмцэл ширүүсчээ

47571d7a9ee289bdbigБаянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт газрын асуудлаар маргаан гарч багагүй шуугиан дэгдээж байгаа бололтой. Тодруулбал, тус дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт орших 109, 110 дугаар байрны гаднах хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол дээр барилга барихыг эсэргүүцэж оршин суугчид болон барилгын гүйцэтгэгч компани хооронд зөрчилдөөн үүссэн байна.

Оршин суугчдын мэдээлж байгаачлан уг барилгын компанийнхан илт түрэмгийгээр хүч түрэн дайрсан бөгөөд хамгаалагчид нь иргэдийн биед халдаж, барилга барихаар зэхэж буй гэх тоглоомын талбай руу ачааны машинаа оруулан танхайрсан байна. Энэ үеэр тус байрны СӨХ-ын дарга н.Баярмаагийн биед халдаж тархиндаа бэртэл аван эмнэлэгт хүргэгдсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар иргэн Н.Номундалай гэж хүний захиалгаар хүүхдийн тоглоомын талбайд  үйлдвэрлэлийн байшин барих нэрээр нэр хаягаа нууцалсан нэгэн барилгын гүйцэтгэгч компани үйл ажиллагаа явуулж эхлэхийг завдаад байгаа аж.


Эх сурвалж: 24tsag.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих