Дэд сайд асан Ж.Цолмонгийн охид осолд орж, гэмтжээ
Өнгөрсөн баасан гаригт Гадаад хэргийн яамны ойролцоо хоёр явган зорчигч машинд мөргүүлсэн осол гарсан байна. Тодруулбал, 18, 27 настай охид гарцгүй газраар зам гарч яваад машинд мөргүүлжээ. Ослын улмаас нэг нь машины салхины шил мөргөж, толгойдоо гэмтэл авсан бол нөгөөгийнх нь биеийн байдал гайгүй байгаа аж.
Харин эх сурвалжийн мэдээллэж буйгаар тэдгээр охид нь Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонгийн охид гэнэ. Тэд Америкт амьдарч, сурдаг бөгөөд амралтаараа Монголд ирээд байхдаа ийнхүү осолд өртжээ.
П.БААТАР
URL: