ТЭМЭЭНЭЭС АВАХ СУРГАМЖУУД
Байгаль дэлхий хэзээнээсээ л хүнийг ухаажуулж, сэргээх эх булаг нь байсаар ирсэн. Зуун зууны турш хүмүүс байгалаа анзаарч ажиглан, амар амгалан, дотоод зохицолоо эрж хайсаар. Байгаль бол ямар ч эргэлзээгүй хүн төрөлхтөний агуу их багш. Аливаа бүхэн нь ухаалаг, нарийн хоорондоо зохицон холбогдсон түүний энэ гайхалтай “ухаалаг атлаа гэнэтийн юм шиг” ээлж дарааг гайхаж бахархаад барахгүй. Ямар ч амьтнаас, тэмээнээс ч бидэнд сурч мэдэх юм багадахгүй.
Тэмээ өлсгөлөн байхдаа юу хийдэг вэ? Өөр амьтан тоож зулгаахгүй өргөстэй өвс зулгаана. Зайлшгүй шаардлагатай бол таатай байх нь тийм ч чухал биш гэсэн анхны сургамж. Савтай ус хараад тэмээ яадаг вэ? Тэмээ усыг сүүлчийн дуслыг нь үлдээлгүй бүгдийг нь шавхан ууна. Хоёр дахь сургамж: Яг энэ цаг мөчөөрөө л амьдар. Өөрт сайн гэсэн бүхнийгээ ав. Алдаж өнгөрүүлсэн боломжийнхоо тухай хожим харамсах юмгүй тул амар байх болно. Дусал ч ус байхгүй бол тэмээ яах вэ? Өөрт байгаа нөөцөө арвич гамтай хадгалж усгүйгээр болоод л байна. Сургамж: Дотоод нөөц боломжоо ашиглан өөрийнхөө хүч боломжийг тооцоол. Чамд өөрөөс тань илүү хэн ч тусалж чадахгүй.
Тэмээ амарч хэвтэх газраа хэрхэн яаж сонгодог вэ? Өөрийнх нь харагдах орчинд хэн ч саад хийхгүйн тулд хаа нэгтээ ганцаараа ургасан бутыг бараадна. Сургамж: Чиний харах орчлонд хэн ч юу ч саад бүү болог. Аливаа нэгэн шийдвэр гаргахад хэн нэгэн хязгаар хориг бүү тавиг. Тэмээ морьтой уралдангаа, хамгийн богино зайд ч хоцорч байхдаа юу гэж боддог вэ? Учир нь тэмээ холын зайнд бол морьноос харьцангуй хүчтэй. Сургамж: Богино хугацааны ялалт гэдэг ирээдүй алсдаа томоохон сүйрэлд хүргэж мэднэ. Өөрт нь аюул занал айсуйг харсан тэмээ яах бол? Тэрээр эргэж харахгүй хэдэн арван км хурдлан давхина. Энэ бол аймхай хулчгарын биш, харин ухаантайн шинж.
Хүч тулах аргаар хэн ч хэзээ ч өөрийнхөө давуу талыг харуулж чаддаггүй. Аливаа маргаан зөрчилдөөн хоёр талыг хоёуланг нь үгүй хийж сулруулдаг. Сургамж: Сөнөөж устгаж биш, бүтээ босго. Ноход өөр лүү нь дайрч хөл тавхайнаас нь зуурч авах гээд байвал тэмээ яах вэ? Тэдэн үрүү ер анхаарахгүй урагшаа харан алхалсаар байх болно.
Сургамж: Чиний зорилгодоо хүрэх замд хэн ч юу ч саад бүү болох ёстой. Тоомжиргүй байдлыг нь их зан хэмээн үзээд байвал яах вэ? Тэмээ эргэн тойрныхондоо ямар сэтгэгдэл төрүүлж байгаадаа төдийлөн санаагаа зовоодоггүй. Сургамж: Хамгийн мэргэн ухаан бол–зөвхөн өөрийнхөөрөө байх явдал.
URL: