ЯМАР ҮГСИЙГ ЯАГААД ХЭЗЭЭ Ч ХЭЛЖ БОЛОХГҮЙ ВЭ?

11407292_1605537533057570_5816123475359093779_n

Таны хэлдэг үгнүүд бүхлээрээ өөрийгөө программчлах асар хүчтэй хэрэгсэл болдог! Хэзээ ч хэлж болохгүй “муу ёрын үгсийн жагсаалт” таныг азгүй нэгэн болгодог!
ЭВДЭН СҮЙТГЭГЧ ҮГНҮҮД
Тухайн хэлний эзэд (ямар хэл байхаас үл хамааран), бид бүгдээрээ асар баялаг үгийн нөөцтэй. Энэ үгийн сан өөртөө хөтөлбөр зохиох \программчлах\ хүчирхэг зэвсэг болно. Яг шууд утгаар нь хэлэхэд: яаж ярьж байна–яг тийм л амьдарна. Юу мэдүүлсэн, түүнийгээ л олж авна.
Үг бол бидний санаа бодлын хувцас, үгсийн энерги бүр илүү нягт бүтэцтэй болдог. Энэ энерги нь бодлын энергитэй харьцуулахад бодит зүйлийг бий болгодог.
Энэ бүхний баталгаа болгон олон жишээ гаргасан учир нэмэх зүйл бараг юу ч үлдсэнгүй. Гэсэн ч дахин нэг, маш нухацтай жишээ гаргахад хамгийн аюултай өвчнийг ч эдгээх чадвартай нээлтийг ямар ч маргаангүйгээр хүлээн зөвшөөрнө.
Хүний биеийн өвчнийг программчлах үгс байдаг энэхүү нээлтийг Германы сэтгэл засалч эмч Носсрат Пезешкиан анх удаа олж илрүүлээд (харин дараа нь хэрэглэдэг болгож сургасан). Пезешкианы үеэс эдгээр сүйрүүлэгч үгнүүд ихэнх хүмүүсийн ярианд байгааг их итгэлтэйгээр нотлох болсон ажээ.
Дараах үгнээс өөрийгөө хамгаалахыг хүсэхгүй нэг ч хүн байхгүй гэдэг нь ойлгомжтой:
• Өвчин төлөвлөнө.
• Хүний бие махбодид биежүүлнэ.
• Эдгэрэх ямар ч боломж өгөхгүй.
Эдгээр үгнүүдийг доктор Пезешкиан “органик яриа” гэх нэрэнд нэгтгэсэн.
Энэ нэр нэлээд хачин сонсогдож болох ч органик яриа гэдэг-хүний бие махбодид шууд нөлөөлөх утгатай үгнүүд юм. Энэ үг болон илэрхийлэгдэх хэв маягийг та ч мэдэх байх. Ямар ч бат бөх чийрэг биетэй хүний эрүүл мэндийг үгүй хийж чадах хамгийн аюултай, сүйтгэгч энергийг энэхүү үгнүүд агуулдаг. Эдгээр эвдэн сүйтгэгч үгнүүд гаднаа ямар их өнгөлөн далдлагдсан байдагт анхаарлаа хандуулаарай. Хэн ч гэм хор хүргэхээргүй үгнүүд үнэндээ бол асар их хор хүргэх чадалтай байдаг. Тэгвэл та эдгээр үгнүүдийг анхаарна уу.
• Миний тэвчээр бүр барагдчихлаа,
• Би ч бүр ухаанаа гээчихлээ,
• Ямар нэг юм намайг бүр залгиад ч байх шиг,
• Би бүр халзарч дууслаа,
• Хэн нэгэн эсвэл ямар нэг зүйл миний бөөрөнд суучихжээ,
• Намайг хүчилтөрөгчөөр бүр хуччихлаа,
• (Хэн нэгнийг эсвэл ямар нэг зүйлийг) би шингээж боловсруулж чадахгүй байна,
• Миний бүр хамаг хүчийг барчихлаа,
• Миний хамаг л цусыг бохирдуулчихлаа,
• Надад бүр найтаамаар санагдчихлаа,
• Дотор муухайртал залхаасан,
• Зүрх үрүү хутга зоолоо,
• Дотор чичрээд, бүр зүрх хагарах шинжтэй,
• Хүзүүгий минь хуга мушгичихлаа,
• Амаараа буцаж гартал цадчихлаа,
• Сэтгэлээс буцчихлаа,
• Намайг бүр үхтэл хөөлөө,
• Миний оронд байгаад үз,
• Намайг бүр дарамталж гүйцлээ,
• Дотроо хуримтлагдсанаа гаргах. \Сэтгэл дотрохоо уудлах\
Гэх мэтчилэн олон үгнүүд байдаг. Гайхалтай далдлагдсан байгаа биз? бидэнд зүгээр нэг үгсийг хэрэглээд байгаа санагдах хэдий ч үнэн хэрэгтээ бол өөрийнхөө бие махбодинд хийж зүрхлэхгүй ч хийх үүрэг оноож байгаа хэрэг.
Энэ мэт хүний эрүүл мэндэд нөлөөлөх үгсийг доктор Пезешкиан тун саяхавтар нийтлүүлсэн ч дүгнэлт хийхээсээ өмнө олон зуун удаа шалгаж амжжээ. Органик үгс өвчинг бий болгодог эсвэл өвчнийг мэдэгддэг үү? гэсэн асуултыг их нямбай гүнзгий онцгойлон судалжээ. Гэтэл үнэн хэрэгтээ бол өвчнийг бий болгодог байна. Өөрөөр хэлэхэд өвчин үүссэний дараа эдгээр үгнүүд хүний ярианд гарч ирдэг гэж дээр өгүүлсэн. Хэрвээ тийм бол санаандгүй хэлсэн үг хүний бие махбодын бүхий л үйл явцыг удирдаж, бас доголдож байгаа тухай дохио өгдөг болж байна. Гэсэн хэдий ч энэ таамаглал батлагдаагүй.
Одоо бол тун бат итгэлтэйгээр: хүн эхлээд ийм таагүй үгнүүдийг өөрийнхөө идэвхтэй хэрэглэдэг яриандаа оруулж (тодорхой нэг өвчний хөтөлбөрт багтаан), харин дараа нь өвчин үүсдэг бололтой. Өөр ямар нэг өвчин биш, яг ярьсан тэр өвчин нь бий болдог. Өвчин үүсгээд эвдэн сүйтгэгч үгнүүд идэвхтэй ярианд улам бүр сууж өгдөг нь өвчний тухай дохио сануулга өгөхийн тулд ч биш бололтой.
Эдгээр үгнүүдийн зорилго нь огт өөр. Өвчнийг дэмжиж, өвчинд “улам бүр хүндэрч амь бөхтэй зууралдах” боломж гаргаж өгдөг байна. Органик яриа бол өөрөө биеэ даасан сэтгэцийн программ учир бий болгосон зүйлээ дэмжих үүрэгтэй.
Энд дурдсан жишээнүүд бол олон мянган өвчтөнгүүдийн яриаг судлаж нэгтгэсэн жишээ. Хэрвээ өвчин тус бүрээр нь авч үзвэл үгсийн сан нь доор жишээ татсанаас тийм ч баялаг биш. Гэсэн хэдий ч таны эрүүл мэндийг үгүй хийж байгаа яриагаа хянах зорилго тавиад ажиглахад: доорх жишээ таны жинхэнээсээ анагааж эдгээхэд үр дүнтэй байх болно. Хэрвээ та өөрийнхөө өдөр тутмын ярианд эдгээр үгнүүд байдагийг анзаарсан бол ийм таагүй үгсээс тун хурдан цэвэрлэгдэнэ гэдэгт итгэж болно.
Арга нь тун энгийн бөгөөд ойлгомжтой: олсон л бол устгаж үгүй хийх боломжтой. Эдгээр үгнүүд алга болохтой зэрэгцээд өвчин ч бас алга болно гэж үү?
Үүнийг тун их үе шаттайгаар доктор Пезешкианы арга баталсан юм.
Амласан хүснэгт энэ байна:
Эдгээр үгнүүд болон тэдгээрийн илэрхийлэх утга өвчнийг бий болгон бас дэмждэг:
• Дотор муухайртал залхааж байна, амаараа эргэж гартал цадчихлаа, сэтгэлээс эргүүлчихлээ-мэдрэлийн гаралтай хоолны дуршил алдагдах өвчнийг
• Зовлон зүдгүүрээ надад үүрүүлсэн, үхэх гайгаа чирж явах-Остеохондроз буюу үений шохойжилт
• Хараал идэх, амьдралаа гадагш илгээх, өөрийгөө ч мэдэхээ болилоо, үхтэл залхааж байна гэдэг үгс-хорт хавдар өвчинг
• Махаа идэх, юу ч шингээж боловсруулахгүй юм-Шарх \ходоодны шарх\
• Ямар нэг юм бөөрөнд суучихжээ, үхтлээ ядраад ямар ч хүч алга-Бөөрний өвчнийг
• Дотроо хуримтлагдсанаа гаргах, уур уцаараа дураар нь гаргах, амьсгалах агааргүй болгох, хэн нэгэн рүү найтаамаар гэх мэт үгнүүд-Мөгөөрсөн хоолойн багтраа, уушигны агаар ихсэх хам шинж өвчин
• Цус сорох, хамаг хөлч хүчээ шахуулах, миний хөлс цусанд орсон-цусны өвчин
• Сэтгэлдээ хэт эмзэг хүлээж авах, зүрх хагарах нь, зүрх үрүү хутга зоолоо гэх мэт үгс-зүрхний шигдээс буюу Инфаркт, зүрхний булчингийн шигдээс буюу миокард өвчин
• Загатнасан газар маажлаа, түүний оронд л байхгүй юм шүү, амархан гомдомтгой, зөөлөн арьстай-арьсны өвчин, харшил
• Хүзүүгээ хугалах нь, Толгойгоороо хариуцах, тархиа шаах, ёстой нэг толгойны өвчин-толгой өвдөлт, цаг агаараас хамааралтай болох
• Хоёр хөл дээрээ доголох, тогтворгүй, ганхсан, усан тэнэг-архаг уналт таталт, тулай өвчнийг
• Хийгээ гаргах, тэвчээр барагдах, гал дээр тос нэмэх, ташуурдаж шамдуулах-Цусны даралт ихсэх өвчнийг
• Ёжтой, гашуун байна, амьдрал бал шиг байхгүй, ямар ч баяр баясгалан алга-элэгний өвчин, цөсний чулуу, түүнчлэн таргалалт
• Ёстой нүдэндээ ч хараагүй юм байна, харахад аймаар, яах гэж харах юм бэ?, гэрэл харах заяагүй, хав харанхуй-нүдний өвчнийг
• Ийм юм сонсмооргүй байна, юу ч битгий ярь, амаа хамхи, дуугаа тат, чимээ ихтэй байна, хашхираад байна-сонсгол муудах, дүлийрэх
• Зүрх дэлсэх, бие чичрэх, галзуурах нь, ой гутах, дэмий юм битгий ярь, миний тэвчээр барагдлаа-сэтгэцийн хямрал
Эдгээр таагүй үгсийг хэнд эсвэл ямар нэг зүйлд хандаж хэлж байгаагаас үл хамаарна. Идэвхтэй ярианд эдгээр үгнүүдийг хэрэглэх нь өвчнийг төлөвлөх ноцтой шалтгаан болно. Иймд танд хэлэх үг, яриагаа анзаарч, хянаж байхыг зөвлөж байна. Гэвч тусгайлсан бэлтгэл үгүйгээр ингэх боломжгүй ч байж болох юм. Та болон таны ойр дотны хүмүүсийн ярианд дээрх үгнүүдээс аль нэг нь илүү хэрэглэгдээд байвал сануулж, хэрэглэхийг нь болиулах хэрэгтэй. Зүгээр нэг “сургаж номлох биш”, харин хэрэглэхээс зайлсхийдэг болгоорой.
Аливаад их эв дүйтэй байхыг хичээгээрэй: Хүмүүсийг, ялангуяа ойр дотны хүмүүсийг хэтэрхий зааж сургах, зөвлөх даган дууриалгах гэж шахах нь тэдний сэтгэлийг эмзэглүүлнэ. Иймд зүгээр л олж авсан мэдээллээсээ хуваалц. Жишээ нь: энэ тухай уншуулахаар өгөх, уншаад өөрсдөө дүгнэлт хийх бие даан шийдвэр гаргах боломж олгох. Тусгайлан ганцаарчилж ярих хэрэгтэй ч хэзээ ч бүдүүлгээр оролцохыг эрс шулуунаар хориглоно!

Таныг өвчлөлд хүргэх эдгээр үгнүүдээс гадна ажил үйлсийг бүтээхэд саад болдог ГАВЛАЖ ГИНЖЛЭХ ҮГС, бас эсрэгээрээ таныг амжилтанд хүргэх ДАЛАВЧ ӨГӨХ ҮГС гэж ямар үгнүүд байдагийг үргэлжлүүлэн “Далд ертөнц” сэтгүүлийн № 06 дугаараас уншаарай.


URL:

Сэтгэгдэл бичих