Онцгойгийхон хоёр настай хүүгийн амийг аварчээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн XX хорооны “Баян төхөм”-ийн 24 дүгээр гудамд ухсан нүхэнд хүн унасан дуудлага онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн долоон албан хаагч хоёр настай бяцхан хүүг нүхэнд унаж гэмтсэн байсныг гаргаж Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна.
URL: