Ч.Сайханбилэгийн “МТЗ” ТӨХК-ийг Хятадад өгөх нууц ажиллагаа нь илчлэгдлээ
-Ч.Сайханбилэг 2 дахь нууц гэрээгээ Хятадад байгуулах нь-
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нараас асуух асуулт байна. Нэгдүгээрт, “Монголын төмөр зам” ТӨХК-ийг яагаад “Эрдэнэс Монгол” компани руу шилжүүлэх гэж байгаа юм бэ? Үүний чинь ард ямар зорилго нуугдана вэ.
Хоёрдугаарт, “Монголын төмөр зам” компанийн 51 хувийг Хятадын “Шиньхуа” компанид өгөхөөр тохиролцоо хийсэн үү? Энэхүү тохиролцооныхоо дагуу байгуулах гэрээнд гарын
үсэг зурахаар ирэх сарын 10-нд БНХАУ-ыг зорихоор явах гэж байна уу.
Гуравдугаарт, “Монголын төмөр зам”-ын 51 хувийг “Шиньхуа”-д өгч, манай улс 49 хувийг эзэмшихээр яригдаж байгаагийн цаана хэний эрх ашиг нуугдана вэ? Уг ажиллагааг нууцаар явуулах гэж байгаад баригдаж буй нь үүний цаана том эрх ашиг байгааг илтгэж байгаа юм.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн өмчийн хорооны удирдлагуудад хандан “Монголын төмөр зам” ТӨХК-ийг “Эрдэнэс Монгол”-ын охин компани болгож, Засгийн газрын хуралдаанд оруул” гэсэн үүргийг өгчээ. ТӨХ-ны удирдлага “Боломжгүй, хууль зөрчинө” гэж хэлсэн ч, “Дээгүүрээ зохицуулна” гэж Гүйцэтгэх засаглалын тэргүүн айлдсан гэнэ. Ингээд “Эрдэнэс Монгол” ТӨХК руу эрх нь шилжиж ирсний дараа тус компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайханаар дамжуулан “МТЗ”-ын 51 хувийг “Шиньхуа”-д өгөх нууц ажиллагааг төлөвлөжээ. Үүний цаана Тавантолгойн нүүрсийг ашиглах том эрх ашиг бий.
Гэвч Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын хуйвалдаан илчлэгдлээ. Тэдний төлөвлөгөөг “Хэн задлав, яагаад задрав” хэмээн нэлээд сандралдаж буй бололтой. Ямарсайндаа “Монголын төмөр зам” болон ТӨХ-ноос “Хэн уг асуудлыг гадагшаа задлав, түүнийг ажлаас нь чөлөөл” хэмээн ууртайгаар мэдэгдсэн сурагтай.
“Монголын төмөр зам” Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг хийсээр ирсэн. Ажил анх эхэлсэн цагаас төмөр замын ажил урагшлахгүй байна гэх шүүмжлэлийг байнга гаргаж, хамтарч ажиллах ёстой гэдэг зүйлийг ярьдаг байсны учир нь өнөөдөр тайлагдаж байна. Тавантолгойн төсөлд тусгаснаар ч Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг явуулах эрхийг гурван улсын хамтарсан консорциум авна гэсэн байсан. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний төмөр замын 51 хувийг ингээд л шууд өгчихөж болохгүй гэдгийг УИХ-ын даргаас авахуулаад “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагууд ч хэлж байлаа. Харин Гүйцэтгэх засаглалынхан консорциумаар хариуцуулж хийлгэх нь бүтэлгүйтсэн тул нууцаар “Монголын төмөр зам”-ын эрх мэдлийг авч, “Шиньхуа”-д өгөх хор найруулж эхэлсэн нь энэ аж.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нар “Эм Си Эс” группийн төлөө дуугарагчид. Тэд энэ группийг алдагдлаас гаргахын тулд Тавантолгойн төслийг тэдэнд ашигтай хувилбараар УИХ-д оруулж ирсэн. Түүнчлэн төмөр замын асуудал ч мөн тэдэнд ашигтай байх хувилбараар явагдах эхлэл нь тавигдлаа.
Төрийн ажлыг нууцаар зохион байгуулж, нууцаар гэрээ байгуулдаг ажилд Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар туршлагажиж байгаа бололтой. Тэдний эхний нууц гэрээ Дубайд зурагдсан. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулах гэрээг яагаад заавал Дубайд очиж зурав, тэнд юу яригдав гэдэг нь хүртэл нууц байдалтай өнгөрсөн. Эх орондоо үүнийгээ нууц биш хэмээн ярьж, олон нийтэд гэрээг ил болгон харуулж буй ч тэр нь “Оюутолгой”-гийнхонтой байгуулсан жинхэнэ гэрээ мөн үү гэдэг эргэлзээтэй хэвээр байгаа. Одоо тэд дараагийн нууц гэрээгээ Хятадад байгуулах гэж байна. Есдүгээр сарын 10-нд Ерөнхий сайд БНХАУ руу айлчлал нэрээр зорьж, “Монголын төмөр зам”-ын 51 хувийг “Шиньхуа”-д өгөх гэрээнд гарын үсэг зурах нь. Хоёр дахь удаагаа байгуулах нууц гэрээ нь харамсалтай нь бүтэлгүйтэж, байгуулахаасаа өмнө нь ил боллоо. Гэсэн ч тэд ил боллоо гээд орхихгүй нь бололтой. Нэгэнт ил болсных гээд “Монголын төмөр зам”-ыг “Эрдэнэс Монгол” руу хүчээр шилжүүлж, гэрээг хүчээр байгуулах ажилдаа орж буй гэнэ. Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг ингээд нууцаар гэрээ байгуулахыг нь хараад зүгээр сууж болно гэж үү.
М.Төр
Цензургүй.мн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ШУУД ОГЦОРУУЛАХААС ӨӨР АРГАГҮЙ БОЛЛОО, АЛТАНХУЯГЫГ БУЦААЖ ЕС-ААР ТОМИЛОХ ХЭРЭГТЭЙ БНА АААА
эргүүтсэн мал гэхээс өөр үг олдогүй байна
Hurdan shorond hiij .shond olgo.
САЙХАН БИЛЭГ ГЭДЭГ НӨХӨР БОЛОМЖ ОЛДСОН ДЭЭР МОНГОЛЫН БҮХ ЮМЫГ ЗАРААД ДУУСАХ НЬ ХАЖУУД ХЭЛЖ АЛДАА ОНООГ НЬ ЗАЛРУУЛЖ БАЙДАГ МАХАН ТОЛГОЙТОЙ ЮМНУУД НЬ ХАРАЛГАН ДҮЛИЙ БОЛЧИХСОН ЮМ БАЙХАДАА……