Хүүхэд тээвэрлэх автобусыг шалгаж эхэллээ
Замын цагдаагийн газраас 2015-2016 оны хичээлийн шинэ жил, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хүүхдийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан автобусаар тав тухтай аюул осолгүй тээвэрлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор энэ сарын 27, 28-ны өдрүүдэд нийслэлийн есөн дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн “Хүүхэд тээвэрлэх “ автобусыг шалгаж эхлээд байна.Эхний шалгалтаар
тээврийн хэрэгслийн насжилт хэтэрсэн, ухрахдаа хүүхдүүдэд “Анхааруулах дуут дохио” өгөх “Дуут дохио” байхгүй, зогсохгүй явах хориотой тэмдэг байхгүй, ослын үед цонх хагалах алх, эвүүр, маршрутыг мэдээлэх дэлгэц байхгүй байжээ. Мөн хувь хүний тээврийн хэрэгслээр “Хүүхэд тээвэрлэхдээ” тухайн сургуультай ажил гүйцэтгэх гэрээ хийгээгүй, эмийн сан нь ор нэр төдий зэрэг олон зөрчил илэрсэн байна. Шалгалтын дүнгийн талаар нэгдсэн мэдээг нийслэлийн Боловсролын газарт албан даалгавар хүргүүлэн зөрчлүүдийг арилгуулах арга хэмжээг Замын цагдаагийн газраас авахаар болжээ.
URL: