300 гаруй иргэн “Буянт-Ухаа-2″ хорооллоос эхний ээлжинд байр авах давуу эрхтэй
ТОСК-ийн захиалгаар Хан-Уул дүүргийн X хороонд баригдаж буй “Буянт-Ухаа-2” хорооллын үнэ, журам, товыг өнөөдөр зарлахаар болжээ. Хорооллын эхний барилгыг ирэх оны тавдугаар сард ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгөх юм.“Буянт-Ухаа-1” хороололд орох журмын шаардлага хангасан боловч сугалаагаар байр авч чадаагүй 3000 гаруй иргэн “Буянт-Ухаа-2” хорооллоос эхний ээлжинд байр авах давуу эрхтэй гэдгийг албаныхан хэлж байсан юм.
URL: