Э.Бат-Үүл 2012 оны орон нутгийн сонгуульд орохдоо

11896020_1625782207701083_1358640585844984035_n

Э.Бат-Үүл 2012 оны орон нутгийн сонгуульд орохдоо:
“Би Улаанбаатар хотыг Швейцарь болгоно. Гэр хорооллыг халуун хүйтэн ус, бохирын шугам холбоно. Хашааны газартаа хаус бариад та нар жаргана. Утаанаас чинь салгана. Олигархиудад хашааны газраа хямд битгий өгөөрэй, ганц өмч чинь газар шүү!” гэсэн байх аа. Гэтэл гэр хорооллын иргэдийн газрыг гэрээнд заасан бол Үл маргалдах журмаар нотариатын тэмдэг даруулаад шууд хурааж авах асуудлыг УИХ-д оруулж ирж байгаа юм. Шүүхэд очуулахгүй гэж тэр. Энд хүний хоёр үндсэн эрхийг зөрчиж байгаа. Нэгдүгээрт, шүүхээр хэрэг маргаанаа шийдүүлэх. Хоёрдугаарт, өмчтэй байх эрхийг нь зөрчиж, хувийн өмчид нь шууд халдаж байна. Нөгөө хувийн өмч гэж яриад байсан Э.Бат-Үүл хотын дарга болчихоод иргэдийнхээ хувийн өмчийг шүүхэд гомдлоо гаргах эрхгүйгээр хурааж авах хуулийн төсөл оруулж ирээд ичих ч үгүй сууж байна. Ийм л улс шүү дээ, эдэнтэй юу ярих вэ, хажуугаар нь чимээгүй зөрөөд өнгөрөх үү.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж


URL:

Сэтгэгдэл бичих