Монголын баг тамирчид есдүгээр байрт бичигдэж байна

Ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын тухай хуулийг жолооч нар тун чанга хууль болсон талаар ярьж буй. Угаасаа ч УИХ-аар уг хуулийг хэлэлцэж байх үед л хариуцлага, хяналтыг чангатгах хууль болсон гэж үзэж байсан билээ.92d1f3b023fab6fa301e6d3aea1a35f3Тэгвэл хуульд жолооч нарт зайлшгүй тайлбарлах ёстой шинэ заалтууд нэмэгдэж орсны нэг нь Жолоочийн зөрчлийн оноо юм. Хуулийн дагуу жолооч бүр Зөрчлийн оноотой болно. Ингээд зам тээврийн ямарваа нэгэн зөрчил гаргах үед 100 онооноос нь хасагдаад явах юм. Ямар зөрчил гаргаснаас хамаарч 10-50 оноо хасна.

Хамгийн чухал нь Зөрчлийн оноонд хугацаа гэж байхгүй. Зөрчил гаргаад байвал мэдээж дуусна, гаргахгүй бол 100 оноо хэвээрээ л байна гэдгийг санах хэрэгтэй. Улмаар оноо дуусвал жолооч жолооны эрхгүй болж, дахин жолооны шалгалт өгнө. Гэхдээ зөрчил гаргаад түүнээс хойш нэг жилийн хугацаанд тухайн жолооч дахин зөрчил гаргаагүй бол хамгийн сүүлд хасуулсан зөрчлийн оноог нь буцаан олгох аж.

Оноо хасах тухайд Зам тээврийн осол дээр гаргавал буруутай жолоочоос шууд 50 оноо хасна. Мөн жолооч тухайн тээврийн хэрэгсэлд тохирох ангиллын үнэмлэхээ биедээ авч яваагүй бол 20 оноо, Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсэн тохиолдолд 10 оноо, Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн хүнд жолоо шилжүүлбэл 20 оноо,Тээврийн хэрэгслийн тусгай дуут дохио, гэрэл ашиглахтай холбоотой хууль, тогтоомж зөрчсөн бол 30 оноо, Замын цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд 10 оноо хасаж давхар торгуулийн арга хэмжээ авах юм.

 


URL:

Нэр: naraa Огноо: 29 August 2015

ha ha ahnaüjikoü

Сэтгэгдэл бичих