Иргэдийг нийтийн тээврийн цахим картаа авахыг уриаллаа

Улаанбаатар хотын гудамж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах,  нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн давхцлыг арилгах, иргэдийн зорчилтод зарцуулах хугацааг хэмнэх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний шинэчилсэн төлөвлөлтийг энэ сарын 15-ны өдрөөс эхлүүлсэн. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.  Шинэчилсэн төлөвлөлтөөр өдөр бүр их багтаамжийн автобусны үндсэн 73 чиглэлд 996 тээврийн хэрэгсэл үүнээс 20 угсраа, 45 троллейбус, 933 их багтаамжийн автобус үйлчилгээнд гарч байгаа юм байна.p19tn6407n14ou1v9f5111b4f1phl3Нийтийн тээврийн хэрэгслийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд БНСУ-аас оруулж ирсэн “COUNTY”маркийн бага багтаамжийн 21 автобусыг 2015.08.23-ны өдрөөс хот орчмын Санзай, Найрамдал зуслан, Био комбинат-Сонсголон, Эмээлт, Баруунтүрүүн болон Хужирбулангийн чиглэлүүдэд үйлчилгээнд гаргажээ.
Нийтийн тээврийг орлогын хойноос хөөцөлдөх бус нарийн цагийн хуваарийн дагуу соёлтой, шуурхай үйлчилгээ үзүүлэх ажлын эхлэл нь энэхүү шинэ  төлөвлөлт гэдгийг албаныхан онцлов.   Мөн  нийслэлийн иргэдийн дийлэнхи нь цахим картаа авч нийтийн тээврээр үйлчилүүлж эхэлбэл дараагийн автобусанд дамжин суухдаа төлбөр төлөхгүй байхаар зохицуулалт хийхээр төлөвлөж байгаа юм байна.
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлж эхэлснээр өнөөдрийн байдлаар 250 мянга орчим иргэд картаар үйлчлүүлж байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд 750 мянган иргэнд цахим карт борлуулахаар тооцоод байгаа юм байна. Тиймээс цахим карт худалдаж авч амжаагүй иргэдийг 9 дүгээр сарын 1-нээс өмнө картаа авахыг уриаллаа.  Хэрэв ирэх сарын нэгнээс  хойш  бэлэн мөнгөөр зорчих бол 1000 төгрөг төлнө гэдгийг албаныхан санууулав.


URL:

Сэтгэгдэл бичих