“Эрдэнэт” үйлдвэр 200 гаруй тэрбум төгрөгийг алдагдал хүлээжээ

Манай улсын эдийн засгийг бүрдүүлэгч гол үйлдвэрүүдийн нэг “саалийн үнээ” бол Эрдэнэт үйлдвэр билээ. Гэтэл тус үйлдвэр сүүлийн саруудад алдагдалтай ажиллаж байгаа юм ажээ.
erdenetТус үйлдвэр 200 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа тухай мэдээллээ. Оны эхний хагас жилийн төлөвлөгөөт бүх зорилтуудаа давуулан биелүүлж байж. Харин одоо үйлдвэрийн зарим цех сул зогсолтод шилжжээ.

Үүнтэй холбогдуулан “Эрдэнэт” үйлдвэр шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулах, мөн хөлсөөр болон гэрээгээр ажиллах иргэдийг авахыг түр зогсоосон гэнэ.

Алдагдал хүлээх болсон шалтгаан нь дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унаж одоо тонн нь 5000 ам.доллараас доош орж ирэх болсонтой холбоотой. Энэ нь урд хөрш зэсийн хэрэглээгээ танасантай холбоотой гэж ажиглагчид үзэж буй юм.


URL:

Сэтгэгдэл бичих