“Петро Чайна Дачин Тамсаг”-т 300 сая төгрөг алджээ
Манай улс уул уурхайн компаниудтай тогтвортой байдлын гэрээ хийсэн нь алдагдалд оруулдаг жишээ байсаар. Тухайлбал, “Петро чайна дачин тамсаг” компанитай энэ гэрээг хийхдээ Газрын тосны тухай хуулийн 6-д заасан “…байгалийн нөөц баялаг, газар, хэвлийн болон түүний хүрээлэн байгаа орчинд хохирол учруулахгүй байх, ашигласан талбайг сэргээх” талаар бүтээгдэхүүн хуваах гэрээнд тусгаагүй аж.
Ингэснээр “Петро чайна дачин тамсаг” компанид манай улс их мөнгө алдах болжээ. Жишээ нь 2005-2007 онд “Петро чайна дачин тамсаг” компаниас 2.496.6 мянган ам.долларын төлбөр авах боломжийг алджээ. Өөрөөр хэлбэл, хоёр жилийн дотор 300 сая төгрөг алджээ. Үүнд өөрчлөлт оруулах гэхээр тогтвортой байдлын гэрээнд заавал гар хүрэх шаардлагатай гэнэ. Гэтэл тус гэрээ хэдэн жилийн хугацаатай хийгдсэн нь хяналт, шалгалтынханд тодорхой биш байдаг гэнэ.
Д.Сүхбаатар
Эх сурвалж: “Монголын мэдээ”
URL: