Хятад жолооч манай улсын иргэнийг дайраад зугтжээ
Манай улсын иргэний гарыг хятадууд заазуурдаж танхайрсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. Гэтэл өнгөрсөн бямба гарагт Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг Хятадын хөрөнгө оруулалтай “Green Land” компанид ажилладаг хятад жолооч манай улсын иргэнийг дайрч амийг нь хөнөөсөн хэрэг гарчээ.
Хэрэг гарсан даруйд дээрх жолооч хэргийн газраас зугтаасан байна. Түүнийг баривчилсан талаар тус аймгийн Цагдаагийн хэлтсээс тодруулахад тодорхой хариулт өгсөнгүй.
Харин нутгийн иргэд түүнийг саатуулсан гэсэн мэдээллийг өгсөн юм. Түүнчлэн Өмнөговь аймагт ийм хэрэг гарч байгаа нь анхных биш гэдгийг хэлж байлаа.
Д.Сүхбаатар
URL: