“Эрдэнэт” үйлдвэр түр зогсолт хийнэ
Лондоны бирж дээр нэг тонн зэсийн үнэ 8821 ам.долларт хүрч байсан үе бий. Харин одоо дөрвөн жилийн өмнөх үетэй харьцуулбал зэсийн үнэ 5000 ам.доллар болтлоо буурчээ. Зэсийн үнийн уналт жилд 500-600 ам.доллар байсан бол сүүлийн өдрүүдэд огцом хурдтайгаар унаж байгаа юм. Зэсийн үнэ унаж байгаа нь урд хөрш зэсийн хэрэглээгээ танасантай холбоотой гэж зах зээл ажиглагчид үзэж байгаа.
Шанхайн бирж л гэхэд өнгөрсөн сарын сүүлчээр зэсийн үнийн уналттай холбоотойгоор дөрвөн их наяд ам.долларын алдагдал хүлээжээ. Энэ нь Монгол Улсын эдийн засагт хүңдхэн дарамт болж буй юм байна. Төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлдэг “Эрдэнэт” үйлдвэрийн байдал ч хүндэрч, 200 орчим тэрбум төгрөгийн алдагдалд оржээ. Уг нь энэ оны эхний хагас жилийн төлөвлөгөөт бүх зорилтуудаа давуулан биелүүлж байсан юм. Харин одоо үйлдвэрийн зарим цех сул зогсолтод шилжиж буй аж.
Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор “Эрдэнэт” үйлдвэр шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулах, мөн хөлсөөр болон гэрээгээр ажиллах иргэдийг авахыг түр зогсоожээ.
Зууны мэдээ
URL: