Д.Бадрал даргаа, төсвийн мөнгийг үргүй зарцуулж ханахгүй байна уу

32_29e1ddc4f4a83ca746661cdc29270db69772ed57Үе үеийн хот, дүүргийн  дарга нарын “мөнгө иддэг” газрын нэг нь Сэлбэ гол бололтой. Өмнө нь Сэлбэ голыг  тохижуулах нэрээр хэдэн тэрбумын зардлыг төсвөөс гаргасан ч  үр дүнгүй болж, үүнийг удирдаж байсан Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь гадаадад эрдэм сурахаар мордсон гэдэг. Бодвол Сэлбэ голын тохижилт нэрээр олсон мөнгөө үрэхээр гадагшаа явсан юм биз.

Гэтэл саяхан Сэлбэ голын дээрх Арслантай гүүрийн хажууд усан хөшиг хийсэн нэрээр яаруу сандруу тууз хайчилсан нь нэрээр хотын захиргааныханыг шүүмжлэлт өртөх шалтгаан болсон. Тэртэй тэргүй бороо хургүй жилдээ  бол  хатаж тасрахдаа тулсан Сэлбэ голын дээрх Арслантай гүүрэнд хотын удирдлагууд 70 сая төгрөгөөр  Усан хөшиг нэртэй “гоожуур” хийсэн нь олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн. Нэгэнт шүүмжлэлд өртсөн  бантсан дарга нар Арслантай гүүрний ойр орчимыг тохижуулах, усан толио үүсгэх нэрээр дахин зардал чирэгдэл гаргаж, угаас сэхэл авахаа больсон Сэлбэ  голын усыг  чулуугаар боож, тэнд нь хог шавар овоорох нөхцлийг бүрдүүлж байна.

Тэгээд ч манайхан Солонгос улсын Хан мөрөн дээгүүрх усан хөшгийг дуурайх гээд  сүр дуулиантай нээлт хийн эв хавгүй барьсан усан хөшиг сүүлийн 3 өдөр ажилласангүй. Гэтэл дээр нь усан толио байгуулна гээд газар шорооны ажил хийсээр байх юм.

Энэ ажилд хэдий  хэмжээний зардал гаргаж  байгаа хотын удирдлагууд тайлбарлана биз ээ. Үүний оронд хүрэлцээ муутай цэцэрлэг сургууль гэх мэт ард иргэдийн амьдралд ашиг тустай асуудалд анхаарлаа хандуулвал ямар вэ гэж хотын дарга нарт хэлэх үг байх байна.

 

 

 

 

 

 

 

Үндэстэн.мн


URL:

Сэтгэгдэл бичих