ТЄРИЙН ЄМЧИЙН ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ЗАХИРЛУУД ЁСТОЙ Л НЭГ ЖVЖИГЛЭВ

Оюутны сургалтын тєлбєрт “далай” шиг нэмэр болохоор “Хvний хєгжил сан”-гаас 500 орчим мянган тєгрєг тєрєєс дахин олгохоор єчигдєрхєн vзэглэлээ. Жилийн жилд тєрийн ємчийн сургуу-лиуд эцэгтээ эрхэлж байгаа хvvхэд адил тєлбєрєє нэмнэ гээд л уруулаа цорвойлгож, хєлєє дэвсэлж айлгасаар єдий хvрсэн. Энэ жил ч инфляц, шатахууны нэмэгдлээс шалтгаалаад юм болов уу дахиад л нэмэхээр аашгvйтэж эхлэв. Vvнтэй холбоотой БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, Мэргэжлийн боловсролын газрын дарга М.Баасанжав, Сургалтын тєрийн сангийн захирал Д. Нансалмаа нар яамандаа тєрийн ємчийн их, дээд сургуулийн боссуудыг дуудаж “байцаалт” авлаа. Салбарын сайд “Сургалтын тєлбєрєє хэдэн хувиар нэмэхээр болоод байгаа талаараа мэдээлэл єг. Би их, дээд сургуулиуд тєлбєрєє нэмж байгаатай холбогдуулаад статистикийн мэдээ авахад инфляцын тєвшин 9.4 байсан” гэхэд захирал болон тєлєєлєн ирсэн эрхмvvд дараахь хариултыг єглєє.

МУБИС-ийн ректор Б.Жадамбаа
Энэ жил шинээр 2000 орчим оюутан элсч, нийт оюутны тоо 13 мянга давсан. Манай сургуулийн удирдах зєвлєлд Ё.Отгонбаяр сайд багтдаг. Яамнаас єгсєн vvрэг даалгаврын дагуу тєлбєрєє 9.4 хувиар нэмэхээр болсон.

СУИС-ийн ректор Э.Сонинтогос
Улсын тєсвийн мєнгєєр болон єєрсдийн санхvvжилтээр засвараа хийж байна. Энэ жилийн хувьд тєлбєрєє 9.4 хувь, зарим цєєн оюутантай ангийнхаа мэргэжлийн тєлбєрийг 10 хувь болгон нэмэх бодолтой байгаа. Удирдах зєвлєл наймдугаар сарын 24-нд хуралдана гэв.

МУИС-ийн ректор С.Тємєр-Очир
Долдугаар сарын 21-нд манай удирдах зєвлєл хуралдсан. Тэгээд сургалтын тєлбєрєє 28-30 хувиар нэмэх шийдвэр гаргасан байсан. Гэтэл яамнаас 9.4 хувиас илvv нэмэхгvй байх талаар албан бичиг ирсэн. Vvнээс шалтгаалаад нэмэхгvй байхаар дотоододоо ярилцаж тохирсон. Гэхдээ сургалтын тєлбєрийг удирдах зєвлєл шийддэг. Манай удирдах зєвлєлд багтдаг УИХ-ын гишvvд хєдєє ажилтай яваа тул удахгvй хуралдах болно.

ХААИС
Манай удирдах зєвлєл хуралдаад оюутны сургалтын тєлбєрийг 25 хувиар нэмэгдvvлэхээр санал гарга-сан. Гэхдээ тєлбєрийг 9.4-ээс дээш гаргахгvй байхаар болсон.

ЭМШИУС
Манай сургуулийн хувьд нэмэлт элсэлт єчигдрєєс эхэлж байна. Тєлбєрєє 9.4 хувиар нэмэх болно

ШУТИС
Манай сургуулийн удирдах зєвлєл хавар хуралдсан. Удахгvй хуралдах байх. 9.4 хувиас дээш гаргахгvй.
Тєрийн ємчийн сургуулиудын захирал болон тєлєєлєн ирсэн хvмvvсийн дээрх яриаг сонсоод vнэхээр цочирдов. Ё.Отгонбаяр сайд “СУИС зарим мэргэжлийнхээ тєлбєрийг 10 хувь нэмнэ гэдгээ боль. Хоёрын хооронд 0.6 хувиас болж хэл ам татлах болно шvv дээ” гэхэд тус сургуулийн захирал Э.Сонинтогос “За” гээд л хичээнгvйлэн бєхєлзєв. Vнэхээр дээрх амлалт биелэвэл Монголын 130 гаруй мянган оюутан, эцэг эхийн ємнєєс баярласнаа илэрхийлж Ё.Отгонбаяр сайдад нижигнэтэл алга таших хэрэгтэй. Боловсролын vе vеийн сайд нар дунд ингэж тєрийн ємчийн сургуулиудын захирлыг дарамталж чаддаг сайд байсан уу гэвэл мэдээж vгvй. БСШУ-ы сайд асан Н.Болормаа ажлаа єгдєг жил буюу 2008-2009 оны хичээлийн жил эхлэхэд ХААИС сургалтын тєлбєрєє 100 хувь, УБИС 21.1 хувь, МУБИС 61.3 хувиар нэмэх хvсэлтэй байна гээд огцом нэмж байхад юу ч хийлгvй хараад сууж байсан удаатай.

Жилийн ємнє захирлууд амлалтаа биелvvлсэн билvv
Тєрийн ємчийн сургуулиуд тєлбєрєє 9.4 хувьд баривал сайн л хэрэг. Гэхдээ муу ёрлож байгаа юм биш энэ юу л бол. Отгоо сайд ч гэнэн байна даа гэх нь хаашаа юм. Харамсалтай нь, жилийн ємнє дээрх эрхмvvд амлалтаа биелvvлсэн бил vv. Єнгєрсєн жил тєрийн ємчийн сургуулиуд мєн л 20-30 хувь тєлбєрєє нэмнэ гээд л даналзсан. Харин БСШУЯ-наас “Инфляцийн тєвшин 13 хувьтай байна. Vvнээс дээш гаргаж болохгvй. Хэрвээ биелvvлэхгvй бол толгой дараалан арга хэмжээ авна” гэсэн хатуу даалгавар єгсєн. Єнгєрсєн жилийн наймдугаар сарын єдийд л бас єчигдрийн хэвлэлийн хурал шиг яг л тэр єрєєнд захирлууд, хэвлэлийнхэн, сайд гэсэн гурвалсан уулзалт хийгээд 13 хувиас доош тєлбєрєє нэмэхээр тохиролцоод гарын vсэг зурахын наагуур л гарсан. Тохиролцоо хэр амжилттай болсон бол гээд эргээд сурвалжлага хийхэд МУБИС-иас бусад нь сайдын vгийг зєрчсєн байсан. Тухайн vед ШУТИС-ийн сургалтын проектор Я.Наранцэцэг “Манай сургуулийн тєлбєр дунджаар 13.6 хувиар нэмэгдсэн. Техник, компьютер мэдээлэл, уул уурхайн гээд єртєг єндєртэй сургуулиуд 20 хувиар тєлбєрєє нэмсэн. Сургалтын тєлбєр нэмэхийн тулд тодорхой тооцоо хийдэг. Сэтгэлийн хєєрлєєр шийдчихдэг асуудал биш” гээд vнэнээ хэлсэн. МУИС-ийн хувьд гэхэд нэгдvгээр курсын оюутнууд 810.000 тєгрєг тєлж байсан бол 20 хувиар нэмээд 1.070.000 болгосон. Эдийн засгийн проектор Б.Даваасvрэн “Сургалтын тєлбєрийг тогтоолоо гэхэд дараа жилийн есдvгээр сар хvртэл мєрдєгддєг. Нэг жилийн хугацаанд инфляцийг 13 хувиар тооцно гэдэг утгагvй асуудал” гэсэн тайлбар єгч байсан. СУИС гэхэд єнгєрсєн жил 30 хувиар нэмчихээд тєлбєрєє бvтнээр нь тєл гээд гээд даналзаад сууж байсан.

ШУТИС-ийн оюутнууд 500 мянган тєгрєг тєлж байна
Хичээлийн шинэ жил эхлэхээс долоо хоногийн ємнє хичээл нь ордог болохоор ШУТИС хамгийн их хєл хєдєлгєєнтэй байлаа. ШУТИС-ийг тєлєєлж сайдын хуралд ирсэн эрхэм “Манай сургуулийн удирдах зєвлєл хуралдаагvй. Тєлбєрєє нарийн шийдээгvй байгаа” гэсэн. Гэтэл наймдугаар сарын 10-ны vед ШУТИС-ийн vvдээр явж байхад “Оюутнууд дараахь дансанд тєлбєрєє тєлнє vv” гээд салбар сургуулиараа жагсаачихсан байсан. Єнєєх зарыг олж авахаар очтол алга байлаа. Санхvvгээс нь тєлбєр нэмэгдсэн эсэхийг асуухад “Эхний ээлжинд 500 мянган тєгрєгєє тушаачих. Тєлбєр тодорхой болохоор илvv, дутууг нь буцааж олгоно” гээд л ширэв татлаа.


URL:

Сэтгэгдэл бичих