Олон “Толгой”-нуудын ирээдүй бүрхэг хэвээр л байна

Монголд өөр олон Толгойнууд илрэх л болно. Гэвч гэдэг үгийг хэлэхгүй бол болохгүй нь. Учир нь Монголын энэ олон дарга нар бүгд л Улсын эрх мэдлийг гартаа авчихсан юм шиг л аашилдаг бүгд л энэ олон ашигт малтмал, лицензийн гэрээг өөрт ашигтайгаар хийхээр нүүрээ минчийтэл улайлгаад дайрцгааж байгаа нь нууц биш. Тэгвэл Казакстан улсын жишээг энд дурдаж болох юм.

Тус улсын ерөнхийлөгч хязгааргүй эрхтэй. Бүх удирдлагыг гартаа авсан бөгөөд гадны том хөрөнгө оруулалт, уул уурхайн акул ганцхан ерөнхийлөгчтэй л тохирно. Нэг хүн идээд идээд 100 хүнийг гүйцэхгүй нь ойлгомжтой. Мөн стратегийн томоохон ордоо ирээдүйн иргэддээ хадгалж огт гар хүрэхгүй байгаа нь алсыг харсан зөв алхам болж байгаа юм байна. Одоогоор тус улсыг дэлхийн томоохон уул уурхайн акулууд сонирхож эхлээд байгаа бөгөөд аль эрт улс нь өндөр хөгжлийнхөө замд гарчээ. Манайд бол эсрэгээр бүгд л дор бүрнээ өөрт ашигтайгаар шийдэх гээд удирдлагагүй машин шиг л дороо эргэлдээд, бужигнаад байдаг. Ингэж хөгжилд хүрэхгүй нь мэдээж юм.
Тавантолгой бол төр зуун хувь лицензийг нь эзэмшиж байгаа цөөхөн ордын нэг. Бүр 2.7 сая хүн ам нэг бүртээ 536 хувьцаа хүртэл хуваагаад өгчихсөн байдаг. Гэтэл Тавантолгойд стратегийн хөрөнгө оруулагч сонгон шалгаруулна, хэдий хэр ашиг олж хэрхэн яаж хувааж хүртэх вэ хэмээн ил далд мэтгэлцэж суух хооронд байдал ямар байна вэ? Манай улсад одоогийн байдлаар нүүрс экспортолдог албан ёсны зөвшөөрөлтэй таван компани байдаг. Хятад бол уул уурхайн бүтээгдхүүний хамгийн том экспортлогч орон бөгөөд Индонези, Австрали, Орос, Монголоос нүүрс импортолдог. Гэтэл нэг тонн нүүрсийг хамгийн хямдаар нийлүүлж буй улс нь монгол юм. Жишээлбэл чанарын үзүүлэлтээрээ адил Австралийн нэг тонн нүүрсийг Тяньжин боомтоор 1350-1730 юаниар худалдан авсан бол Эрээн, Сэхээ, Ганц мод зэрэг боомтоор монголын нэг тонн нүүрсийг чанарын зэрэглэл тогтоон 590-790 юаниар худалдан авсан байх жишээтэй. 2011 оны эхний гурван сард урд хөршид 3. 216.000 гаруй коксжих нүүрс экпортолжээ. Дундаж үнэ нь 95-104 ам.доллар байж. Тэгвэл одоогийн байдлаар Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтуудаар гарч буй нэг тонн нүүрс 38-91 ам.долларын үнэтэй байна. Нүүрсний үнэ ийнхүү тогтмол өсөх бус буурч байгаа шалтгаан нь  нүүрс экспортолдог албан ёсны зөвшөөрөлтэй гэх мөнөөх таван компани нь Хятадын талд нүүрс нийлүүлэх гэрээ хийхдээ хоорондоо өрсөлдөн үнэ ханшаа навс унагаадаг аж. 6.4 тэрбумын нөөцтэй гэгдээд буй Тавантолгойн баруун Цанхийн  төсөлд оролцох хөрөнгө оруулагчийг эцэслэн сонгоогүй байгаа боловч Хятад, Орос, Японы талууд тус бүр хувь эзэмшихээр яригдаж байгаа юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих