“Улаанбаатар” хотын захирагч Э.Бат-Үүл баатар бидний халаасыг тэмтэрч байна гэж
Манай төр, засгийн эрх баригчид арай л даварч байгаа дүр зураг ойрын үед улам тод харагдах боллоо. Ялангуяа Нийслэл Улаанбаатар хотын эрхийг өнөөдөр барьж байгаа нөхдүүд.
Учир юу гэхээр тэд өөрсдийгөө тусдаа “Улаанбаатар улс”-ыг удирдаж байгаа гэж санаж байгаа мэт. Монгол улсын Ерөнхий сайд нь найр наадмыг 8 дугаар сарын нэгнээр тасалбар болгон зогсооно гэсэн.
Гэвч Нийслэлийн засаг дарга “баатар” Э.Бат-Үүл тэргүүтэн нэгэнт Засгаас мөнгийг нь гаргаад хийчихсэн Өндөр гэгээн Занабазарын ойг хотод 8 дугаар сарын 7-8-нд хөлтэйхэн тэмдэглэв.
Тэгвэл өнөөдөр манай хотын “ардчилсан” дарга нар маань жирийн иргэд бидний хармаа хотонд хулгайчаас ч илүүтэй гараа дүрээд байна. Тэр нь юу вэ гэх байх. Өнөөдөр нийтийн тээвэр гэж нэг салбарыг Э.Бат-Үүл тэргүүтэн нээрээ л нэр шигээ болгож байх шиг.
Хуучин 500 төгрөг төлөөд ямар ч автобусаар хүрэх газраа хүрчихдэг байсан бид өнөөдөр хаанаас ямар автобусанд суухаа ч мэдэхгүй хэдэн автобус дамжиж яваа. Үүний үр дүнд бид 500 төгрөг төлдөг байсан газраа 1000-2000 төгрөг төлдөг боллоо.
Уг нь үүнийг л манай төр засаг анхаарах ёстой. Гэтэл улам дэмжээд ийм болгож байна. Манай “улсын” нийтийн тээврийн компаниуд пиг хүн чихээстэй явж байхад ашиггүй ажиллаж байна гэсээр ирсэн.
Гэвч улсын автобус компаниудын хажуугаар хувийн хэвшлийнхэн “гонгинолгүй” “ашигтай” ажилласаар ирсэн нь юуных вэ.
Ингээд төрөөс хотын ард иргэд бидний ачааг хөнгөлж байсан хамгийн том дэмжлэг үгүй боллоо. Харин нийтийн тээврийнхэн энэ удаа хоёр, гурав дахин ашигтай ажиллахаар болсон нь хотын дарга нарын маань “ололт” байх. Эндээс хэн хэдэн зоос хийх бол…
Манай Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэдийнээс “пионер, эвлэлийн” нусанхай удирдагч байхаа болих юм бол. Э.Бат-Үүл түүний хажууд “партизан” учраас ийнхүү “Улаанбаатар” гэдэг тусдаа улсын удирдагч мэт аашилсаар байгаа бус уу.
Энэ Засгийн газарт удирдах, удирдуулах ёс гэж байна уу. Нийтийн тээврийн компаниудын “алдагдал” гээчийг ард бидний халааснаас хэдий болтол авах вэ, Ерөнхий саад аа.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
БОЛЬЁ ОО