Солонгос улсад хулгайн гэмт хэрэг үйлдсэн Монгол эгч дүү хоёрыг саатуулжээ

144046693355dbc7f51a258Солонгос улсын Сөүл хотын Курү дүүргийн цагдаагийн газар тус улсад аялал жуулчлалын визээр зорчиж байсан Монгол улсын иргэн эгч дүү Б, А нарыг саатуулжээ. Тэдгээр нь 36, 32 настай бөгөөд дохиоллын систем дотор нь хийсэн хувцаснуудыг мэдрэхгүй байдлаар зориуд тоноглосон цүнх ашиглаж, нийт найман удаагийн үйлдлээр таван сая 620-н мянган воны хувцас, гутал, эд зүйлс хулгайлсан нь тогтоогджээ.

Хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаах газрынхан Монгол эгч, дүү хоёрын хулгай хийхдээ ашигладаг тоноглосон гар цүнхэнд арван ширхэг хувцас хийсэн ч дохиоллын систем ажиллахгүй байгааг туршиж үзсэн байна. Тэд хулгайлсан эд зүйлсээ газрын шуудангаар Монгол руу илгээдэг байсан бөгөөд сүүлийн хоёр жилийн турш Солонгос улсад арав гаруй удаа зорчихдоо зөвхөн хулгай хийх зорилгоор очдог байсан байх магадлалтай ажээ.

Тэднийг олон хоног эрэн сурвалжилсаны эцэст Монголчууд хамгийн их цуглардаг Сөүл хот дахь Монгол Тауны дэргэд хулгай хийхдээ ашигладаг цүнхээ үүрэн явж байхад нь саатуулсан байна.


URL:

Нэр: bi Огноо: 26 August 2015

huruugiin tair

Сэтгэгдэл бичих