Хандивын мөнгө удаа дарааллан аваад ч хүүхдийг нь ангидаа аваагүй “Цэцэрлэгийн багш”

Жилийн жилд цэцэрлэгийн бүртгэлтэй зэрэгцээд урт оочир, хэрүүл маргаан тасардаггүй билээ. Өмнөх жил нэг ангид 50-60 хүүхэд суралцаж байсан бол энэ жилээс эхлэн анги тус бүрийн хүүхдийн тоог цэцэрлэгийн багтаамж, анги танхимын хүрэлцээг харгалзан үзсэний үндсэн дээр бүртгүүлэх хүүхдүүдийн эрэлт хэрэгцээнд нь тулгуурлан бүртгэж авах боломж тун бага байгаа юм. Тэгвэл гэр бүлийн ийм хүндхэн асуудыг хөндөн эцэг эхчүүдийн тархийг угааж хэдэн халтар төгрөг олдог багш, захиралууд ч цөөнгүй болж.f1f8f45911ba302ebigӨнөөгийн нийгэмд ажилгүй хүн амьдрахад хэцүү яаж ийж байгаад ажил олж хийхийг бодно. Ийм нөхцөлд хүүхдээ яах вэ ажлаа яах вэ? гэх асуудал бидэнд тулгардаг шүү дээ. Хүн бүр ажиллаж амьдрах гэж ядаж байхад хамаатны хэн нэгнийгээ гуйгаадхүүхдээ удаан хугацаагаар харуулахад санаа нь зовно. За яахав тэр хүмүүс нь 7 хоног, сар харлаа сүүлдээ хэн хэнд нь хэцүү болж ирнэ. Тиймээс хувийн ч болов нэг цэцэрлэг олоод хүүхдээ оруулахыг хичээж байгаа гэр бүл өчнөөн байгаа. Үүнийгээ дагаад ч хэдэн төгрөгийг өгөөд хүүхдээ цэцэрлэгт оруулчихна гэж ярих эцэг эхчүүд ч олширч. Одоо тэгтэл тэр оруулна гээд байгаа улсын цэцэрлэг байтугай хувийнх нь ч олдоход бэрх байна.

690Тэгвэл цаана чинь мөнгөө өгөөд ч хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлж чадаагүй жил болж байгаа эх бидэнд хандсан юм. Т.Нарансувд гэх бүсгүй өнгөрсөн жилийн намар охин М.Мишээл-гээ Чингэлтэй дүүргийн 126-р цэцэрлэгийн Түвшинжаргал багштай бэлтгэл бүлэгт бүртгүүлэхийн тулд хандивын 300’000 төгрөгийг өгчээ.Гэвч сар гарангийн дараа охин М.Мишээлийн бие муудсанаас болоод ирэх жил дүү нь болох М. Энхбаясгалан-тай хамт сургахаар болсон байна. Түвшинжаргал багшийн хэлснээр дараа жил 2 хүүхдээ явуулахын тулд дахин 300’000 төгрөг төлсөн боловч энэ нь ямар ч хэрэг болсонгүй. Учир нь юу вэ? гэвэл Хэд хоногийн өмнөхөн хүүхдүүдээ энэ намраас цэцэрлэгт нь явуулахаар очиж багштай нь уулзтал “Одоо тийм зүйл гэж байхгүй хүүхдийн орон тоо гүйцээд хасагдчихсан байгаа”. Энэ тухай хүнд битгий хэлээрэй” гэсэн хариу өгсөн байна.Өөртэй нь ижилхэн гэр бүл, хүүхдүүдийнхээ төлөө ажиллаж хөдөлмөрлөж олсон хэдэн төгрөгийг нь ийм бусармаг аргаар хууран мэхлэн булааж байгаа энэ хүмүүс ,энэ нийгмийг яалтай билээ. Өнөөдөр тэр багш нар хэтэрхий даварч. Мөнгө ч .. мөнгө биш болж…

Э.Намуун

URL:

Сэтгэгдэл бичих