ЭМСЯ-ны шуурхай удирдлагын төвөөс мэдээллэж байна /2015.08.25/
2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагийн байдлаар
Улсын хэмжээнд халдварт өвчин, олныг хамарсан осол гэмтэл, химийн болон цацраг идэвхт бодисын хордлогын мэдээлэл албан болон албан бус сувгаар мэдээлэгдээгүй байна.
Дэлхий дахинд:
Хүний Коронавирүст (MERS-CoV) халдвар:
8 дугаар сарын 18-21-нд Cаудын Араб улсад нийт 29 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 6 хүн нас барсан байна. Үүний 24 тохиолдол нь урьд нь өвчлөл бүртгэгдэж байсан Riyadh хотын эмнэлгээс мэдээлэгджээ. БНСУ, БНХАУ-д нийт 186 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 36 хүн нас барсан байна. Нас баралтын түвшин 19.3%.
Дэлхий дахинд 1461 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 514 (35%) хүн нас барсан байна.
Эх сурвалж: ДЭМБ
Хэрэгжүүлж буй ажил:
Мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, мэдээлэл сурталчилгаа хийж байна.
Эбола вирүст халдвар:
2015 оны 08 дугаар сарын 19-ны байдлаар дэлхийн 10 улсад 28047 хүн өвчилж, 11347 (40%) хүн нас баржээ. Эрчимттэй тархалттай байгаа Гвиней, Сьерра-Леон улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 3 хүн шинээр мэдээлэгдсэн ба Сьерра-Леон улсад хүний өвчний тохиолдол тогтвортой буурч байна.
Эх сурвалж: ДЭМБ
Хэрэгжүүлж буй ажил:
ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.
URL: