“Шангрила-2”-ын барилга дээр ажиллаж байсан хятад иргэн монгол залууг зоджээ

144046395555dbbc536ea4cМонгол Улсад ажиллаж амьдарч буй Хятад улсын иргэн бусадтай бүлэглэн монгол залууг зодсон хэрэг гарлаа. Тодруулбал, “Шангрила-2” барилгад туслан гүйцэтгэгчээр оролцож буй  “КЭЙ-ЭС-ЗЭТ” компанийн ажилтан 43 настай хятад улсын иргэн “багаж булаацалдлаа” гэх шалтгаанаар 28 настай монгол залууг бусадтай бүлэглэн зодсон гэж тус барилгад ажиллаж байсан иргэн мэдээллээ. Одоогоор монгол залуугийн биеийн байдлын талаарх тодорхой мэдээлэл байхгүй ч эмнэлэгт хүргэгдсэн гэж байна. Харин хэргийг харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж. Энэ талаарх тодорхой мэдээллийг цагдаагийн байгууллагаас тодруулан эргэн мэдээлэх болно.


URL:

Сэтгэгдэл бичих