Бан Ги Мүн хоёр Солонгосыг сайшаав
Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаахаар хоёр талаас нөлөө бүхий албаны хүмүүс уулзаж удаан зөвлөлдсөний үр дүнд Умард Солонгос байлдааны бэлэн байдал зарласнаа зогсоож, Өмнөд Солонгос Пхеньяныг шүүмжилсэн суртал нэвтрүүлэг явуулахаа болихоор тохиролцжээ.
Мөн Өмнөд болон Умард Солонгос тохиролцоонд хүрснийг АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Жон Кирби хэлэхдээ, “Солонгос хоорондын харилцааг сайжруулахын төлөө уйгагүй хүчин чармайлт гаргаж буй Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэг АНУ-ын Засгийн газар хэзээд дэмжинэ” гээд, “АНУ Өмнөд Солонгостой цаашид илүү нягт хамтран ажиллана” хэмээв.
П.Энх
URL: