Өрхийн эмэлгүүд шинжилгээ авдаг болоход бэлэн болжээ

index_700x700

Өрхийн эмнэлгүүд ирэх  сарын 1-нээс цус, шээсний шинжилгээг авдаг болж буй. Одоогоор 142 өрхийн эмнэлэгт шинжилгээний аппаратыг суурилуулан, иргэдэд үйлчлэх бэлтгэлийг хангаад байгаа гэнэ.  Мөн  өрхийн эмч нарыг ч аппараттай ажиллах, шинжилгээ авах хэд хэдэн удаагийн сургалтад хамруулсан байна.
БНСУ-аас төслийн хүрээнд оруулж ирсэн шинжилгээний аппарат нь иргэдийн цаг хугацааг хэмнэсэн олон үйлдэлтэй юм байна.  Сонирхуулахад иргэд шинжилгээнийхээ хариуг авахаар заавал эмнэлэгт ирэх шаардлагагүй бөгөөд  тусгай цахим хуудсаар орж, нууц дугаараа хийгээд авдаг болох нь ээ.


URL:

Сэтгэгдэл бичих