Дөрвөн шүүгчид хариуцлага тооцжээ
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүх дэхь олон нийтийн хяналт болон шүүгчийн сонгон шалгаруулалтын талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тус байгууллагаас “Шүүх ба олон нийт” хөтөлбөрийн хүрээнд шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тухай мэдээлэл өгөх, тэдний хууль эрх зүйн мэдлэгийг нь дээшлүүлэх сургалтыг тогтмол явуулдаг байна. Мөн Шүүхийн шийдвэрийн цахим санг бий болгосноор өдөрт 10000 орчим хүн ханддаг болжээ.Нээлттэй шүүх танхимыг байгуулж эхэлснээр шүүх хуралдааныг шууд дамжуулах, бичлэгийг дахин болон буцаан үзэх боломжтойг болжээ. Ёс зүйн хороонд энэ оны хагас жилийн байдлаар 96 гомдол ирсэнээс, 17 шүүгчдэд хэрэг үүсгэж, дөрвөн шүүгчийн гурван шүүгч нь сануулга авч, нэг шүүгчийн цалинг бууруулжээ. Түүнчлэн “Шүүх байгуулах тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын хүрээнд шүүхүүдийн бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт орж, сум дундын иргэний шүүхийг 29 байсныг 50 болгож, сум дундын иргэний хэргийн шүүх, сум дундын эрүүгийн хэргийн шүүх гэсэн бүтэцтэй болгожээ. Тус хуулийн хэрэгжилтийн хүрээнд анхан шатны шүүхийн 40 шүүгчийн орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж цахимаар бүртгэл явуулж, 300 орчим хүнийг бүртгэсэн байна. Сонгон шалгаруулалтын шалгалтыг ирэх сард авахаар болжээ.
URL: