Эцэг эхчүүдийн “цэцэрлэгийн гадаа хонодог” өдрүүд эхэллээ

960508a8336254c7e782caca46945c96Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 24-28ны хооронд явагдах бөгөөд  өнөөдөр зарим нь бүртгээд эхэлсэн.  Ингэснээр цэцэрлэгийн насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн тэвчээрийг  шалгасан  өдрүүд албан ёсоор эхэлж байгаа юм.  Өөрөөр хэлбэл эцэг эхчүүд  хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхийн тулд уртаас урт дараалалд дугаарлахын зэрэгцээ  шөнө нь цэцэрлэгийн гадна дугаараа алдахгүй  хонох  ажил албан ёсоор эхлээд байна.

Өнгөрсөн хичээлийн жилд Нийслэлийн  төрийн өмчийн 189, төрийн бус өмчийн 314  нийт 503 цэцэрлэгт 83575 хүүхэд хамрагдсан байна. Үүнээс төрийн өмчийн цэцэрлэгт  62993, төрийн бус өмчийн цэцэрлэгт 19886 хамрагдсан бөгөөд энэ нь  цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 78.4 нь цэцэрлэгт хамрагдсан байгаа юм.

Энэ жил төрийн өмчийн 233, хувийн 399  нийт 632 цэцэрлэгт 91687 хүүхэд элсэх төлөвтэй байна. Харин манай улсад  цэцэрлэгийн насны  116570 хүүхэд байдаг бөгөөд тэдний  78.6 хувь нь л энэ жил цэцэрлэгт орох боломжтой юм. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт өгөхийн тулд  амралтын хоёр өдөр дараалан  цэцэрлэгийн гадна хонож байна.

 

 

Эцэг эхчүүд ийнхүү өдөр шөнөгүй дугаарлахын зэрэгцээ эмнэлэгт хүүхдийн шинжилгээ өгөхдөө ийнхүү дугаарлаж байна.

 

Тухайлбал Бөхийн өргөөний орчим байрладаг нийслэлийн 122-р цэцэрлэг энэ жил  2 настай 50 хүүхэд л авна гэдгийг мэдэгдсэн. Харин өчигдөр, уржигдар 120 хүүхдийн эцэг эх дугаарлан хонож байна.

Үүнээс гадна нийслэлийн152 хорооны 33 хороонд огт цэцэрлэг байхгүй.  Тэгэхээр уг хорооны хүүхдүүд  цэцэрлэггүй болох, эсвэл орй байгаа цэцэрлэгийн эрхлэгчийг “хаалгадах” арга хэмжээ авна гэсэн үг.  Өөрөөр хэлбэл ийм арга хэмжээ олон жилийн өмнө байсан. Энэ жил ч уламжлал ёсоороо байна биз. Энэ жил хандив авна гэсэн ойлголт байхгүй гэдгийг хэлж байсан ч эцэг эхчүүд хүүхдээ цоожилж үлдээхгүйн тулд цэцэрлэгийн эрхлэгчид мөнгө өгөөд ч хамаагүй  оруулах сонирхолтой байгаа. 2010-2013 онд хандивын анги 200 000-500 000  төгрөгийн ханштай байсан. Жилийн жилд ханш нь өсдөг болохоор энэ жил ч гэсэн  ханш нь бодвол өсөх биз.

Хэдийгээр энэ жил цэцэрлэгийн тоог нэмэх ч гэсэн  хүүхдүүд  цэцэрлэгт хамрагдаж чадахгүй хэвээр байна. Жилийн жилд  эцэг эхчүүд  гадаа нь хонон өнжин дугаарлаж байгаа энэ асуудлыг хэзээнээс цэгцлэх вэ?

Төрийн цэцэрлэгүүд нь ачааллаа дийлэхгүй байгаа ийм үед  хувийн хэвшилтэй тохиролцон  санхүүжилтийг улсын цэцэрлэгтэй адилтган өгвөл  эцэг эх, төр, хувийн хэвшилдээ ашигтайг хаана хаанаа бодоод ажил хэрэг болговол  ирээдүй болсон үрсээ бид учирч болзошгүй эрсдэлээс аврах давуу талтай.

 

А.Баярмаа

dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих