Сурах бичиг борлуулах нэгдсэн цэг ажиллуулна

Монголын Залуучуудын холбооны Боловсролын байнгын хороо, БСШУЯ-тай харилцан тохиролцож, сурах бичгийг хямд үнээр Улаанбаатар хотод болон орон нутгуудад түгээх ажлыг зохион байгуулахаар болжээ. Ингэхдээ сурах бичиг зарах байнгын ажиллагаатай нэгдсэн цэг ажиллуулж, үнэ нэмэхгүйгээр борлуулах юм байна.
olloo_mn_1440378982_nomСурах бичиг борлуулах цэгүүд ирэх сараас эхлэн арваннэгдүгээр сар хүртэл Номын цагаан өргөө, Багшийн хөгжлийн ордны гадна талбайд ажиллаж эхлэх аж. Энэ жилийн хувьд сурах бичгүүд 1900-3900 төгрөгийн үнэтэй байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих