Ерөнхий сайд Н.Батбаяр, Л.Эрдэнэчимэг нарыг сайдаар өргөн барихаас татгалзжээ
Ардчилсан намын бүлэг өнөөдөр үдээс өмнө хуралдаж ширүүхэн маргалдаж байгаад шийдэлд хүрч чадахгүй хурлаа завсарлуулсан. Эх сурвалжийн мэдээлж буйгаар шинээр томилогдох зургаан сайдаас Шударга ёс эвсэлд 3 суудлыг нь өгөхийг бүлгийн гишүүд дэмжсэн байна. Одоогоор эвсэл хэн, хэнийг сайдад нэр дэвшүүлэхээ тодруулаагүй байгаа аж.
Харин АН-аас гол чиг үүргийн яамдаа фракцийн зарчмаар хуваарьлаж, Сангийн сайдаар МҮДН-ээс Н.Батбаярыг, Зам тээврийн сайдаар МоАХ-аас Л.Эрдэнэчимэг, Хөдөлмөрийн сайдаар Шонхороос Г.Баярсайхан нарыг нэр дэвшүүлсэн.
Гэвч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Фортуна” Н.Батбаяр болон Л.Эрдэнэчимэг нарыг сайдаар өргөн барихаас татгалзжээ. Тиймээс бүлгийн дарга Б.Гарамгайбаатар намын удирдлагууддаа шийдэлд хүрээд дахин хуралд орж ирэхээр үүрэг өгсөн сураг байна. Ерөнхий сайд нэр дэвшигч Г.Баярсайханыг өргөн барихыг дэмжсэн. Гэвч эх сурважлийн мэдээлснээр Г.Баярсайхан гишүүн өөрөө Хөдөлмөрийн сайд болохыг төдийлөн таалахгүй байгаа аж. Учир нь эдийн засаг ороо бусгаа болсон энэ цаг үед иргэдийн зүгээс хамгийн их дарамт ирэх газар бол Хөдөлмөрийн яам. Наад зах нь гэхэд цалин тэтгэвэр нэмэх, ажлын байр бий болго гэх зэргээр шахалт орж ирнэ.
Ингээд тохиролцоонд хүрч чадаагүй АН-ынхан Ерөнхий сайдтайгаа үдийн зоог барьсан сураг байна. Өнөөдөр оройдоо нэр дэвшигчид нь эцэслэн тодорч магадгүй юм.
Дашрамд дуулгахад өнгөрсөн хугацаанд хэвлэлээр яригдсан шиг Хууль зүйн сайдыг МАХН-д өгөхгүй гэнэ. Гол ажлыг нугалсан Д.Дорлигжав сайдын суудал “ганхахгүй” ажээ.
Г.Ган
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
БОЛЬЁ ОО
Zov
Дубай бол дэлхийн хөгжлийг тодорхойлж байгаа элс шорооны орон.үнэндээ улаан цөл дээр босч буй хөгжил.гэтэл сайханбилиг гэгч энэ этгээд ичих ч үгүй тэр асар их хөгжил дунд орж очоод эх орныхоо аль үнэтэй хэсгээ худалдчихаад одоо дахин сонгогдохоор баярцогттойгоо хөтөлцөөд явж байна. энэ хүн болон баярцогтыг дэвшүүлсэн нам нэг суудлаар ялагдах нь гарцаагүй.