Толгойдоо тулсан “ялтай” Н.Батбаяр сайд болох гэж үү

 acde626b69120d92original“Шийдлийн” Засгийн газраас МАН-ын зургаан сайд чөлөөлөгдөж, зургаан сайдын суудалд нам эвсэлүүд өөр хоорондоо дажгүй л өрсөлдөж байна. Түрүүчээсээ сайдуудын нэрс ч тодорч эхэллээ. “Монос”, Л.Эрдэнэчимэг, “Салаавч” Г.Баярсайхан гэх мэт хэрэгтэй хэрэггүй нэрс дуулдана билээ. Хамгийн муу ёр нь Сангийн сайдад “фортуна” Н.Батбаярын нэр дуулдах юм. Арай ч үгүй байлгүй гэтэл эх сурвалжийн ярьж байгаагаар бол Н.Батбаяр нэлээд амбицитай үзэж байгаа юм байх. Тэр ч бүү хэл хэвлэл мэдээллээр сайдуудын таамагт нэрээ бичүүлэхээр гуйсан гэх зэрэг мэдээлэл байна.

Яасан цадаж хандаггүй, улсын хувь заяагаар тоглож хандаггүй нөхөр вэ гэж хэн ч уулга алдмаар зүйл болж байна. Түүнээс биш тэр “салаавч”, “Монос” энэ тэр ч яахав. Хор хөнөөлөөр бага юм. Н.Батбаярын хувьд “Шинэчлэлийн” Засгийн газарт Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа дэлхийн зах зээл дээрээс 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө босгож Монгол Улсад оруулж ирэхэд үүрэг гүйцэтгэсэн хүн. Харин энэ их мөнгийг хаашаа хийснээ шүүхийн өмнө тайлбарлах цаг нь дөхсөн нэгэн. Тодруулбал, “дээлээ нөмрөх” цаг нь тулчихсан нөхөр. Уг нь аль хэдийнээ “дээлээ нөмрөх” байтал ийнхүү ахиад сайдын суудалд мярааж байна гэдэг байж боломгүй зүйл. Тэр бол хамгийн түрүүнд шоронгийн хаалга татах ёстой нэгэн хэдий ч УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэг нөмөрт нуугдаад яаж ч болохгүй байгаа юм.

Гэтэл улсын мөнгөний авдарны түлхүүр авахаар улайрч байгаа нь хэний ч санаанд багтахгүй биз ээ. Эрх баригчид болон шүүх хүчнийхний ярьж байгаагаар бол УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусахыг хүлээж байгаа гэх. АН-ын удирдлагуудад ч 2016 онд “фортуна”-д аль нэг тойрогт мандат өгөхгүй байхыг хатуу сануулсан эх сурвалжийн мэдээлэл бий. Тэгэхээр 2016 он болж, Н.Батбаяр гэгч нөхөр улсад учруулсан хохирлоо биеэрээ барагдуулах бололтой.

Ер нь Н.Батбаяр төдийгүй Н.Алтанхуяг гээд хэд хэдэн гишүүдийн нэрс дуулдана билээ. Авлигачдыг хөөн зайлуулах кампанит ажил ийнхүү алхам алхамаар урагшаа явж байгаад иргэд олон нийт ч эерэг байгаа юм.

 

 

Н.Дөл

-


URL:

Сэтгэгдэл бичих