Г.Дэнзэн суллагджээ
“Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга, ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт сэжиглэн АТГ-аас цагдан хориод байгаа билээ.
Түүнд холбогдох хэргийн шүүх хурал болоогүй бөгөөд Г.Дэнзэн сэжигтэн төдий байгаа ч түүнийг мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулна гэсэн үндэслэлээр саатуулаад байгаа.Тэрбээр өөрийг нь гэм буруутай эсэхийг шүүхээр тогтоогоогүй байхад удаан хугацаанд хорьж буйг эсэргүүцэн өлсгөлөн зарласан билээ. Тэгвэл өчигдөр 17:00 цагийн орчимд батлан даалтад гаргажээ. Энэ талаар түүнийг хорих эмнэлэгт эргээд ирсэн Ц.Оюунгэрэл өөрийн твиттерт ийн жиргэжээ.
URL: